Мал хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна

82908595ff8aa12db6e0633463f3267f_160729Шинэ жилийн баяр болон сурагчдын амралттай холбоотойгоор орон нутгийн замын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул Тѳв аймаг дахь Цагдаагийн газрын Лүн сумын Замын цагдаагийн алба хаагчид Заамар сумын цагдаагийн хэсгийн алба хаагчидтай хамтран байнгын хяналт шалгалт хийж байна.

Эл хяналт шалгалтаар энэ сарын 19-ний шѳнѳ тээврийн хэрэгсэл ашиглан Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын нэг тооны адуу, Тѳв аймгийн Ѳндѳрширээт сумаас дөрвөн тооны адуу хулгайлан шулж, авч явсныг илрүүлжээ. Мөн энэ сарын 20-ний шѳнѳ Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын дөрвөн тооны үхэр, Ѳвѳрхангай аймгийн Бат-Ѳлзий сумаас 13 тооны адууг хулгайлан амьдаар нь тээвэрлэж явсныг илрүүлж,  Тѳв аймаг дахь Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна.

Дашрамд дуулгахад, Малын хулгайчид мал махны гарал үүслийг хуурамчаар үйлдэж байгаа тул жолооч нар идэшний болон бусад мал мах тээвэрлэхдээ гарал үүслийн бичгээс гадна тухайн сум орон нутгийн цагдаад бүртгүүлэн тодорхойлолт хийлгэж авч явахыг холбогдох байгууллагаас зөвлөв.


URL:

Сэтгэгдэл бичих