“Сунжин гранд” зочид буудлын солонгос эзэд даварч байна

Уулын мод урттай, богинотой байдаг адил олон хүний дотор сайнтай, муутай хүн олон хүн байдаг. Тэгвэл өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа солонгос иргэдээс хүний муу нь манай улсад ирдэг гэлтэй. Үүний тод жишээ нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг солонгос эзэн, даамлуудтай “Сунжин гранд” зочид буудал байна гэнэ. Тэдэнд монголын хууль, хүний эрх гэхээсээ илүүтэй нөгөө муу нэртэй хулгианууд болох Гандан бороо, Дамбын Хишгээ гэх мэт хүмүүсээр хүрээлүүлж хэдэн бор цагдаа нарыг үл тоодог гэнэ. Нөгөө хэд ч гэж энэ нийгмийн хог шаар болсноо мэдэхгүй тэндээ л сайн найзын холбоотой ар талыг нь сайн хамгаалдаг гэнэ.
Сунжин гранд зочид буудлын солонгосуудын энэхүү зан нь хэрээс хэтэрч өнгөрсөн оны найман сард үйлчлүүлж байсан хоёр монгол иргэний тус зочид буудлын эзэн, даамалтайгаа нийлээд зодсон Монгол Улсын иргэнийг эх нутаг дээр нь зодчихоод тэд зүгээр өнгөрсөн байх. Яагаад байх гэж байгаа гэхээр тэднийг ингэж шийтгэлээ гэсэн мэдээлэл хэвлэлийн бидэнд ирээгүй. Бас саяхан тус буудлын саунд орж байсан эмэгтэй хаалганд хуруугаа тасдуулчхаж. Эмэгтэй тэр дор нь тус буудлын даамал Сун Ги Дун гэх солонгос эрд учир байдлаа хэлэхэд “Чиний хуруугаа тасдуулсан асуудал манай солонгосуудын асуудал биш, Монголынхоо цагдаад хэл, Танай монголчууд яахыг нь харъя” гэсэн байх юм. Тэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж хэдэн төгрөг олж байгаагаа ихэд санаж, одоо бүр иргэдийг нь ийнхүү доромжлох болжээ. Энэ асуудлыг Цагдаа, Тагнуул, Гадаадын иргэн харьяатын газар анхааралдаа авч ганц иргэнийхээ эрхийг хамгаалаасай гэсэн үүднээс нийтэллээ.

Т.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих