Найман тэрбумаар амрах уу эсвэл… гэдгийг өнөөдөр шийднэ
Иргэдийн дунд олон маргаан дэгдээгээд буй 8.7 тэрбум төгрөгөөр ээжүүд, хүүхдүүдийг амраах асуудлыг өнөөдөр Засгийн газар эцэслэн шийднэ .
Нийслэлийн утаа тартагтаа тулж иргэдийн бухимдуулах болсонтой зэрэгцээд өнгөрөгч даваа гарагт нэгэн санаа дэвшүүлсэн. Тодруулбал 28 амралтын газарт 18 ээлжээр утааны голомтод байгаа амжиргааны түвшин тогтоох судалгаагаар 409-өөс бага оноотой жирэмсэн эх, хүүхдүүдийн тав хоног амраахаар яригдсан. Энэ нь олны эгдүүцлийг хүргэж иргэдийг бухимдуулаад байгаа.
Энэ их мөнгөөр өөр олон бүтээн байгуулалт хийж болохийг ч иргэд хэлж байгаа юм. Жишээлбэл, хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, орон сууц барих бүр байг гэхэд гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэх гэх мэт олон санал санаа дэвшүүлсээр байна.
Тэгвэл Засгийн газраас өнөөдөр хэр оновчтой шийдвэр гаргахыг харах л үлдлээ.
chuham.mn
URL: