Хулуугаар бизнес эрхэлсэн зам
Люжэнь Хятадын Хэйбэй мужийн Саньхэ хотын Ли Чижуан тосгонд төржээ. 23 настай тэрээр багаасасс хулуун урлалд их дуртай байсан гэнэ.
2014 онд Люжэнь Бээжингийн Аж үйлдвэрийн их сургуулиас төгсөөд хэсэг хугацаанд аялал жуулчлалын аж үйлдвэрийн чиглэлээр ажиллаж байсан гэнэ. 2015 онд нутагтаа буцаж, хулуун урлал болон хулууны үүсмэлийг судлах бизнес эрхэлжээ. Өнөөдөр болоход тэрээр хулууны үүсмэлийн барааны патент авсан бөгөөд найзуудтайгаа хамтран ажиллаж, хулуу тарих, боловсруулах, борлуулах гээд бүх талыг хамарсан үйлчилгээг бүрдүүлж, хувь хүний захиалга авах зэрэг өөрийн онцлог бүтээгдэхүүнийг бий болгож байна. Одоогоор түүний багийн борлуулсан бүтээгдэхүүний тоо 10000 давж, 1000 гаруй хэрэглэгчтэй болоод бөгөөд төдийгүй бүтээгдэхүүний нэг хэсэг нь гадаад зах зээл рүү экспортлогдож байна.
Найруулагч: | Х.AРВИНТАЛ |
Эх сурвалж: | Синьхуа аенетлаг |
URL: