М.Энхболдыг огцруулах Бага хурлын тогтоол гарчээ

23МАН-ын Бага хурал давхар давхар харуул, хамгаалалт өндөр хяналт бүхий  хаалттай хаалганы цаана өчигдөр /2018.12.19/ бүтэн өдөр хуралдсаны эцэст шөнө дөлөөр завсарлалаа.

Сүүлийн үед МАН хэмээх нэр, далбаан “дор” байтугай Төрийн ордонд багтаж шингэхгүй болтлоо дотроо түнжин хагарсан эрх баригчдын хэрүүл, бойкот  энэ удаад хаалттай хаалганы цаана ширүүхэн өрнөжээ. Намын дарга У.Хүрэлсүхийн улс төрийн илтгэлээр эхэлсэн Бага хурал нэлээд шүүмжлэлтэй үргэлжилж У.Хүрэлсүх, М.Энхболд нарын дунд гол тэмцэл өрнөсөн аж. Парламентын 76 суудлын 65-ыг нь эзэгнэсэн энэ намын талцлаас болж төрийн  ажил гацсаныг ч ард түмэн нүдээрээ харж буй.

Тэгвэл УИХ-ын дарга, Засгийн газрыг огцруулах гэсэн бойкотоор үргэлжлээд буй талцлаа өчигдөрийн Бага хурлаар шийдвэрлэж, төрийн гацааг гаргах нь энэ хурлын хамгийн чухал үр дүн байв. Бага хурал эхлэнгүүтээ л дотроо тэмцэл, гаднаа эсэргүүцлийн жагсаалтай нүүр тулсан ч үдэш 21:00 цагт завсарлахдаа УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь огцруулах тогтоол баталсан аж.

М.Энхболд  ажлаа өгөхгүй гэж зүтгэсэн ч  Бага хурлаар М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрох нь зүйтэй гэж санал гишүүдийн 90 гаруй хувь нь дэмжсэн тогтоол гаргасан гэх мэдээлэл байгаа юм. Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболд Бага хурлын тогтоолоор үүрэгт ажлаа өгөх улс төрийн шийдвэр гарч байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих