Таван богдынхон нийслэлийн эзэмшлийн зам талбайг өмчилдөг
Таван богд групп нарийндаа олон салбарт нөлөөтэй хүчтэй групп байдаг.
Тэгвэл бизнесийн салбарт нөлөө бүхий болох тусмаа энгийн иргэдэд халтай болдог мөнгөтэй хүмүүсийн бичигдээгүй хуулийг тэд ч бас тойроогүй бололтой.
БГД-ийн 18р хороо 50 р байрны нэг орцны 3,4 р давхарт Таван богд группын захирлуудын ах дүү нар байдаг бөгөөд байрны үүдний нийтийн эзэмшлийн зогсоолыг тэднийхэн бөөндөө өмчлөн авчээ. Хоёр жил гаруйн хугацаанд 10 гаруй машин өлхөн тавих зогсоолыг хашаа барьж өмчлөн аваад өөр хэний ч машиныг тавиулахгүйгээр манаачтай хүртэл болгоод амжсан тэдэнтэй оршин суугчид заргалдаад дийлээгүй гэдэг.
Одоо тэндхийн оршин суугчид сэлүүхэн газар машинаа тавьсан хүмүүсийг харахаас өөрөөр яаж ч чадалгүй байрныхаа үүдэнд өөрсдийн унаагаа шахцалдуулан тавьсаар байна. Мөнгөтэй нь тэндээ л байдаг юм байгаа биз, машинаа хүртэл вип зогсоолтой байлгах хэрэгтэй л юм байх даа.
URL: