Галын улмаас 10 нь хүүхэд амь насаа алджээ

15451867575c19adc58049e

2018 он гарсаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр нийт 2658 удаа гарч, 4,2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 38 хүн амь насаа алдсан байна. Үүний 28 нь том хүн, 10 нь хүүхэд байгаа юм.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дээрх гал түймрийн аюулаас 862 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 21,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

Объектын гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 7,3 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 23,6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих