Ломбардууд ибаримт олгодог болжээ

ZCEi93N5DCpWTLFKllUA

Барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа доголдолтой, стандарт журам мөрддөггүй, өндөр хүүтэй байна гэх мэт иргэдийн хэл ам сүүлийн жилүүдэд гарах болсон. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ломбардууд шинэчлэгдсэн MNS 5274 2017  стандартын дагуу үйл ажиллагаа явуулахаар тогтсон.

“Начин заан”, “Сайн” барьцаалан зээлдүүлэх газрынхан тухайн эд зүйлийн бодогдсон хүүний мөнгөнд татварын ибаримт олгодог болжээ

Энэхүү стандартанд зааснаар Татварын нэгдсэн санд холбогдсон, кассын машин, хэвлэх төхөөрөмжтэй байх ёстой гэсэн заалтын дагуу хэд хэдэн барьцаалан зээлдүүлэх газрууд ибаримт олгодог болж байгаа юм байна.

Тухайлбал, “Начин заан”, “Сайн” барьцаалан зээлдүүлэх газрынхан тухайн эд зүйлийн бодогдсон хүүний мөнгөнд татварын ибаримт олгодог болжээ. Иймд иргэд ломбардаар үйлчлүүлж байгаа бол доорх стандартыг мөрдөж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих боломжтой бөгөөд барьцаалуулсан эд зүйлийнхээ зөвхөн хүүний мөнгөнд ибаримт авах эрхтэй болж байна.

Шинэчлэгдсэн стандарыг тодруулбал,

·    насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй байх

·    хотын хөдөлгөөн ихтэй бүсэд ломбардын үйлчилгээ явуулахыг хориглох

·    компанийн оноосон нэрийг бичсэн гадна хаягтай байх,

·    орон нутгийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй байх,

·    20 м.кв-аас доошгүй талбайтай байх, байгалийн гэрэлтүүлэгтэй байх /хуучин стандартад 8 м2 талбайтай байхыг зөвшөөрч байсан аж/

·    Барьцааны цахим сан хөтлөх

·    Эд зүйлс, бичиг баримт, үнэт эдлэл хадгалахад зориулсан тусгай өрөө, сейфтэй байна

·    Татварын нэгдсэн санд холбогдсон, кассын машин, хэвлэх төхөөрөмжтэй байх

·    Сургалтанд хамрагдсан сертификаттай байхыг тусгасан.

Улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулахаар 8233 хуулийн этгээд бүртгүүлсэн байдаг аж. Үүнээс нийслэлд 6800, орон нутагт 1400 ломбард үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ тогтмол үйл ажиллагаа явуулдаг ломбардуудын бүртгэл тодорхойгүй байдаг аж.


URL:

Сэтгэгдэл бичих