“Төмөр лантуу” Владимир Кличко

wladimir-klitschko

Бид “Спортын домгууд” булангийнхаа ээлжит зочноор спорт сонирхогч тэр дундаа боксын спорт сонирхогчдын хайр, хүндэтгэлийг хүлээсэн “Төмөр лантуу” хочит Украйны домогт аварга Владимир Кличкогийн талаар танилцуулахаар бэлтгэлээ.

Юуны түрүүнд түүний боксын спортод гаргасан амжилтуудаас товчхон дурьдвал.

Сонирхогчдын боксын тавцанд

  • 1993 он. Европ тивийн өсвөр үеийн аварга
  • 1994 он. Өсвөр үеийн дэлхийн аваргын мөнгөн медаль
  • 1995 он. Армийн дэлхийн аварга
  • 1996 он. Атлантын Олимпийн аварга

Мэргэжлийн бокс:

20 настайдаа мэргэжлийн бокст орж 41 нас хүртлээ нийт 69 тулаан хийснээс 64 ялалтыг байгуулж, 53-т нь өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө хүнд цохилтоор буулган авсан байдаг.

Түүний идэвхитэй хөлийн ажиллагаа, баруун гарын хүчтэй шулуун цохилт, зүүн гарын өлгөсөн цохилтууд түүний нэрийн хуудас болж дэлхийн хүнд жингийн хамгийн шилдэг тоглогч хэмээх алдарыг түүнд авч ирсэн юм.

Тэрээр мэргэжлийн рингэнд орсоноосоо хойш 24 тулаанд дараалсан ялалтыг байгуулж 1998 оны 12 сард мэргэжлийн 25 дахь тулаанаа анх удаа өөрийн төрөлх нутаг болох Украйны Киевт АНУ-ын Росс Пуриттытэй тулалдан ялагдсан байдаг. Энэ нь түүний мэргэжлийн тулаан дахь анхны ялагдал нь байсан юм. Тэрээр мэргэжлийн карьерийнхээ 21 жилийн хугацаанд ердөө тавхан удаа ялагдлыг амссан байдаг ба мэргэжлийн карьертаа хийсэн хамгийн сүүлийн хоёр тулаанд ялагдснаар 2017 оны 8 сард зодог тайлж буйгаа зарласан юм.

Түүний ухаанаараа тулалддаг тулааны шилдэг түүвэр бичлэгийг хүлээн авч үзнэ үү.


URL:

Сэтгэгдэл бичих