Мароккогоос хоёр эмэгтэй жуулчны цогцос олджээ

5c187028c7097Мароккогоос Скандинавын орны жуулчин хоёр эмэгтэйн цогцос хүзүүн тус газраа гэмтсэн байдалтай олдсон тухай Мароккогийн Дотоод хэргийн яамнаас мэдээлэв.

Хойд Африкийн хамгийн өндөр оргил болох “Тубкаль” уулын бэлд оршдог Имлил тосгоны ойролцоогоос цогцсуудыг олсон бөгөөд тэдгээр нь Дани болон Норвегийн иргэд байжээ. Хохирогчдын нэрийг олон нийтэд мэдээлээгүй байна.

“Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн” гэж Дотоод хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.

Мароккод аялал жуулчлалын салбар нь ажиллагсдын тоогоороо хөдөө аж ахуйн салбарын дараа хоёрдугаарт жагсдаг юм.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих