Бусдыг залилж 12 сая төгрөгийн хохирол учруулжээ

olloo_mn_1545097558_mungu

Бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, иргэн Т нь өнгөрсөн оноос хойш иргэдийн 9911, 8811, 9910 зэрэг гар утасны дугаараар нь цахим хаяг руу нь нэвтэрч танилууд руу нь мөнгө зээлэхийг хүсч зурвас бичсэн 60 гаруй удаагийн үйлдлээр мөнгө залилсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Дээрх хэрэгт шалгагдаж байх явцдаа оргон зайлж, дахин арваннэгдүгээр сараас хойших хугацаанд 25 удаагийн үйлдлээр 12 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

О.Гэрэл
olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих