Мажоритар баяртай гэж хэлэх цаг ирэв үү
Монгол Улс сонгуулийн пропорциональ давамгайлсан холимог хэлбэрт шилжих замаасаа ухрах эсэх асуудал шийдэгдэхэд 24 цаг буюу ганцхан хоногийн хугацаа үлдлээ. Учир нь батлагдаад удаагүй байгаа ч хуулийн үйлчлэл нь эхэлсэн Сонгуулийн тухай хуульд хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм. Ерөнхийлөгч хууль батлагдсан даруйд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж байсан ч тэрбээр ямар нэг зүйл хэлсэнгүй өнөөдрийг хүрсэн байдлаас ингэж дүгнэж болохоор байна. Ер нь хүн бүр л Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн энэ хуульд хориг тавина байх гэж ярьж байсан.
Зарим УИХ-ын гишүүн жалга довноосоо дахин гарахын тулд “Ерөнхийлөгч хориг тавиасай, тэгээд 2008 оны хуучин хуулиараа сонгууль болоосой” хэмээн бурхандаа мөргөж байсан ч байж мэднэ. Парламентын засаглалтай улс учир Ерөнхийлөгч УИХ-аа хүндэтгэсэн байж ч болох. Учир нь түүний хоригийг хүлээж авахгүй байх эрх УИХ-д бий. Тэгэхээр, Ерөнхийлөгч хориг тавихгүй нь гэж үзэж болох нь, өнөөдрийн байдлаар. Өмнө нь мөн хүмүүс “Хууль батлагдсан ч Үндсэн хуулийн цэц дээр унана” гэж ёрлож байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн төдийгүй Цэцийн шийдвэрийг ч хүлээж авахгүй байх эрх УИХ-д хадгалагдаж байдгийг мартсан бололтой. ЭЧХН-ын дарга С.Төмөрсүх сонгуулийн холимог тогтолцооны пропорциональ хэсэг нь “Сонгогчид саналаа шууд өгнө” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзэж Сонгуулийн хуулийг шүүлгэхээр Үндсэн хуулийн Цэцэд хандаад буй, өнгөрсөн долоо хоногт. Гэвч түүний гомдлыг хуулийн төслийг боловсруулсан З.Энхболд гишүүний тайлбар “мөлийлгөөд” хаячихав. Тэрбээр Цэцэд оччихоод байгаа заалтын талаар өгсөн тайлбартаа “Шууд сонгоно” гэдгийг санал өгч байгаа хүн өөрийн биеэр санал өгөхийг хэлж байгаа гэж ойлгож хуулиа гаргасан. Энэ талаар олон жилийн маргаан явж байгаа юм билээ. Бид материал судалсан. Үндсэн хуулийг баталж байх үеийн протоколыг хүртэл авч үзсэн. Тухайн үед “шууд” гэдгийг яг ингэж ойлгоно гэж заалгүйгээр бичсэн байна билээ.
Тийм болохоор ажлын хэсгээс сонгогч өөрийн биеэр ирж саналаа өгөхийг шууд гэж ойлгоно хэмээн хуулиа бэлтгэсэн” гэж товч бөгөөд тодорхой хариулжээ. Үүнээс үзвэл Сонгуулийн тухай шинэ хууль хэрэгждэгээрээ хэрэгжиж, иргэн С.Төмөрсүх тэргүүтнүүд “Шууд” гэдэг үгийг тодорхойхон шиг заагаад өгчихөөгүй Улсьш бага хурлын гишүүдэд гомдоод үлдэх нөхцөл бүрдэж байх шиг. Уг нь МҮАН-ын дарга М.Энхсайханы яриад байгаа “Үндсэн хууль”-д “гишүүнийг сонгоно” гэж заасан болохоос “Нам, гишүүнийг сонгоно” гэж заагаагүй, УИХ Сонгуулийн хуулийг батлахдаа эхлээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой байсан” гэсэн санаа нь С.Төмөрсүхийнхээс хавьгүй даацтай, Сонгуулийн хуулийг унагаж ч чадах үндэслэл. Гэвч тэрбээр ингэх нь “Элсэңд ус асгахтай адил” гэж үзсэн юм. Учир нь, түүний энэ үндэслэлийг Ерөнхий сайд асан, эдүгээ УИХ-ын гишүүн С.Баяр намын нөхөр Д.Лүндээжанцангийн санал болгосон “Сонгуулийг 100 хувь пропорциональ хувилбараар явуулах” саналаас булзаж байх үедээ хэлж байсан билээ.
Нөхцөл байдал нэгэнт ийм байгаа учир С.Төмөрсүх даргыг “Цэцэд өгөх заалтаа буруу сонгосон” гэж хэлэхэд хүргээд байна. Үндсэн хуулийн цэц үүргээ биелүүлээд С.Төмөрсүхийн гомдлыг авч хэлэлцдэг юм гэж бодьё. Гэтэл цэц даргагүй. Гишүүд нь ч бүрэн бүрдээгүй. Дарга, гишүүдийн томилгоо чуулган завсарлахаас өмнө хийгдэх эсэх нь бүрхэг. Ирээдүйг өөдрөгөөр хараад, Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж амжина гэж бодьё. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт УИХ-ын чуулганы үеэр гарвал долоо, чуулганы завсарлагаанаар бол ээлжит буюу ээлжит бус чуулган эхэлснээс тав хоногийн дотор Байнгын хороогоор хэлэлцэгдэхээр УИХ-ын дэгийн тухай хуульд заасан.
Тэгэхээр ээлжит бус чуулган зарладаггүй юм бол хаврын чуулган эхлэх дөрөвдүгээр сарын 5 хүртэл энэ асуудал “түгжигдэнэ”. Ингэсээр байтал сонгуулийн кампанит ажил эхэлчихнэ. Байдал ингэж удаашрахгуй бас нэг амархан арга байна. Цэцийн гишүүд “Шууд сонгоно” гзсэн заалтыг С.Төмөрсүх даргад З.Энхболдын “зааж өгсөн”-өөр тайлбарлаад хэрэгсэхгүй болгочихож болох юм. Ингэвэл асуудал бүр шуударна. Монгол Улс сонгуулийн пропорциональ давамгайлсан холимог тогтолцооңд шилжихэд нэг алхам ойртож, хуулиа чавд биелүүлэхэд бүгд анхаарах л үлдэнэ. Сонгуулийн хуулийн хувь заяа хэрхэх эсэхийг дэнсэлж үзэхэд нэг иймэрхүү. Хөгжил дэвшил авчрах, муу үр дагавар бага авчрах, олон жил хэрэгжих сайн хууль байгаасай даа.
Х.Батсайхан
URL: