Ховд аймаг нийт газар нутгийн 40.8 хувийг тусгай хамгаалалтад оруулжээ
Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөрт экологийн онцгой ач холбогдол бүхий газруудыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтанд хамруулах зорилт тавьжээ. Ингэхдээ аймгийнхаа нийт газар нутгийн 50 хувийг тусгай хамгаалалтад оруулах юм байна.
Энэ хүрээнд 2018 онд Орон нутгийн тусгай хамгаалалтанд Чандмань сумын Бумбат хайрханы 17732.9 га, Цэцэг сумын Хажинга тэх агнуурын бүс нугийн 16522.91 га, Харнууд угалз агнуурын бүс нутгийн 27172.7 га, Сутай-2 939.3 га, Сутай-1 15627.97 га, Буянт сумын Наранхайрхан уул 5378.64 га, Таванхайрхан уул 7501.3 га, Дам усны хадны сүг зураг 274.12 га, Норжинхайрхан 242.5 га, Мөнхайрхан сумын Хүрэлдэйн ханхайн 53451.8га, Мянгад сумын Сартугтайн гуу 58903.2 га, Дарви сумын Сутай 57688.2 га газар буюу 5.6 хувь нь хамрагджээ. Ингэснээр улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтанд Ховд аймгийн нийт нутаг дэвсгэрийн 40.8 хувийг хамруулжээ.
URL: