АН-ын бүлэг: ЖДҮХС-гээс зээл авсан гишүүд хариуцлага тооцож, УИХ-ын даргыг огцрохыг шаардав
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр бүлгийн хуралдаанаараа улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч, “60 тэрбум”-ын хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Улмаар энэ асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлжээ. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан байна. Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад нэр бүхий гишүүдийн гаргаж буй саналыг дэмжиж ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.
-УИХ-ын гишүүн намын бүлгээсээ гарах өргөдлөө өгсөн асуудалд танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-АН-ын Үндсэн дүрмийн дагуу Л.Болд гишүүнд сахилгын шийтгэл оногдуулсан. Үүнийг дараа Л.Болд гишүүн бүлгээс гарах өргөдлөө өгсөн. Яг өнөөдрийн байдлаар энэ асуудал шийдэгдээгүй байгаа. Тиймээс Л.Болд гишүүн АН-даа байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Б.Анир
URL: