36,5 сая мал тоолжээ
Таван хошуу малын тоо энэ онд гурван саяар өсч 36 саяд хүрчээ.
Үндэсний статистикийн хорооныхны гаргасан тооллогын урьдчилсан дүнгээр 36 сая 580 мянган мал тоолсон байна.
Адуу, үхэр тус бүр хоёр сая, тэмээ 279 мянга, хонь, ямаа тус бүр 15 саяд хүрчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад адуу 172, үхэр 139, тэмээ 10 мянгаар өсч, хонь нэг сая, ямаа нэг сая 900 мянгаар нэмэгджээ.
Өсгөсөн малынхаа тоогоор Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай манлайлж, гурван сая 220 мянган малтай Хөвсгөл тэргүүлсэн бол Архангай, Төв, Өвөрхангай, Хэнтий аймгийнхан удаалжээ.
Д.Болор
URL: