“Нэг цонхны үйлчилгээ” бүхий албан контор, цагдан хорих байрыг шинээр ашиглалтад орууллаа

15449591165c16348cc6ac5

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1440м2 талбайтай, 3 давхар “Нэг цонхны үйлчилгээ” бүхий албан контор, цагдан хорих байрны нээлтийн ажиллагаа 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр боллоо.

 Нээлтийн ажиллагаанд ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд болон тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Шүүх, Прокурор, Цагдаа, Тагнуул, Онцгой байдлын байгууллагын удирдлагууд оролцов.

Энэхүү барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дотоод эх үүсвэрээрээ богино хугацаанд чанартай барьж дуусгасан байна. Тус барилга ашиглалтад орсноор иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, хорих байрны орчин нөхцөл сайжирснаас гадна алба хаагчдын ажиллах ая тухтай орчин бүрдэж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих