УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн 60 хувь нь ЖДҮчин
УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 38 гишүүний 26 нь буюу 68 хувь нь “ЖДҮ”-дсэн гишүүд байна. Тэдгээр 26 гишүүн нийт 31 компаниараа дамжуулан ЖДҮХС-аас зээл авсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Тодруулбал, доорхи нэр бүхий 31 компаниар дамжуулан зээл авсан байдаг. УИХ-ын даргыг огцруулах нэрийн дор нүгэлээ нуух гэсэн ЖДҮ-чин гишүүдийн үйлдлийг нийгэм бухимдан хүлээж авч байна. Хэрэв УИХ-ын дарга ажлаа өгвөл нийгэмд бухимдал үүсгэсэн ЖДҮ-чин гишүүдийн асуудал тоос мэт замхарч болохоор доор нэр дурдсан 30 гаруй компанийн авсан зээлийн хэмжээнээс харж болно. УИХ-ын даргыг огцруулах улайрлын цаана ЖДҮ-ийн хулгайгаа нууж, АТГ, прокурор дээр замхруулах гэсэн далд атгаг санаа нь ийнхүү ил боллоо.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ бүр нэг эргүүү царайтай лалар шүү