Хотын даргыг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлтэс, албадын дарга нарт үүрэг өгчээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Захирагчийн ажлын албаны хэлтэс, албадын дарга нартай уулзаж үүрэг даалгавар өглөө. Тэрбээр төрийн албаны сахилга хариуцлагыг өндөржүүлэн, дор бүрнээ хариуцлагатай ажиллах болон өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах, нийслэлийн хот тохижилтын чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг нийслэлийн Захирагчийн ажлын албанд даалгалаа. Мөн шинэ жилийн баярын өдрүүдээр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, цаг үеийн байдалд анхаарал хандуулах шаардлагатайг хэллээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар онцгой анхаарч, энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх, холбогдох агентлаг, хэлтэс албад уялдаа холбоотой байж иргэдэд мэдээллийг түгээхэд анхаарч ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт анхааруулсан байна.
Б.Аз
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЕБС ИЙН ЗАХИРАЛУУД ШИНЭЭР БАГШ АВАХДАА 2-3 сая ГЭЖ БАЙГАА ЮМ ТЭГЭЭД СҮҮТЭЙ СААЛИЙН ҮНЭЭ ШИГ СПОРТ ЗААЛАА ЦАГИЙН ГУЧИН МЯНГААР ТҮРЭЭСЭЛЖ ӨДӨРТ ДӨРВӨӨС ТАВАН ЦАГ НЭГ ЗҮҮН ТАВИАС ХОЁР ЗУУН МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ХАМГИЙН БАЯН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР БАЙНА ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ КРӨНХИЙ САЙДАА