“Цайны ганцаа” алдсан Хэнтийн 42 дугаар тойргийг 2020 он хүртэл хэн ч төлөөлөхгүй

15446173415c10fd7d3ef0c

Улс төрийн үйл явц өнгөрсөн өдрүүдэд хүчтэй өрнөж, нэг үйл явдлаас нөгөө үйл явдал руу шилжих процесс нь урд урьдынхаас ихэд хурдтай байсаар өнгөрсөн хоёр сарыг үдлээ.

Засаг огцрох, Ерөнхий сайд суудалдаа үлдэх үү, ЖДҮ-г дэмжих сангийн зээлийг гишүүд хувьдаа авсан гэх зэргээр олон нийтийн анхаарлыг улс төрийн сэдвүүд олон нийтийг огтхон ч уйдаасангүй. Одоо оны төгсгөлд хотын даргын томилгоо, УИХ-ын гишүүдийн “бойкот”, сайд нарын томилгоо, гишүүдийг эргүүлэн татах сураг гээд бас л бужигнасаар 2018 оныг үдэх бололтой.

Тэгвэл эдгээрийн хажуугаар нэг үйл явдал төдийлөн олны анхаарлыг татахгүйгээр өнгөрчих шиг боллоо. Тодруулбал, үндсэн хуулиар олгогдсон эрхээ Хэнтийн иргэд эдэлж чадахгүй байсаар дараагийн сонгуультай нүүр тулах болчихлоо. Засгийн газрын ид бужигнааны үеэр Цэц их суудлын хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцээд 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн УИХ-ын 76 дугаар тогтоолыг хүчингүй болгочихсон.

Ингэснээр Хэнтийн 42 дугаар тойргын сонгогчид 2020 оны сонгууль хүртэл тойргоо төлөөлөх ямар нэг гишүүнгүйгээр дараагийн сонгуулийг хүлээж суухаас өөр аргагүйд хүрлээ. 42 дугаар тойрогт Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын иргэд сонгогчид хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл 4 жилд нэг удаа болох ёстой УИХ-ын сонгуулийн өмнөх жилд буюу сонгууль болохоос 1 жилийн өмнө нөхөн сонгууль явуулж болохгүй гэсэн хуулийн заалттай юм. Тийм ч учраас өнгөрсөн 6 дугаар сард УИХ-аас энэ оны 10 дугаар сард Хэнтийд нөхөн сонгууль явуулах тов гаргасан ч уг асуудал нь хууль зөрчсөн хэмээгдсээр ийнхүү бүр мөсөн хүчингүй болж байгаа юм.

Сонгуулийн тухай хуулиар бол УИХ-ын гишүүний эзгүй тойрогт нөхөн сонгууль явуулна гээд заачихсан. Мөн нөхөн болон дахин сонгуулийг тухайн жилийн 6 дугаарын сарын сүүлийн долоо хоног, 10 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр явуулна гэж цагаан дээр хараар биччихсэн. Гэтэл УИХ-ынхаа асуудлыг Цэц нь “унагаад”, УИХ нь эргээд Цэцийн дүгнэлттэй санал нийлэхгүй гэсээр нөхөн сонгууль явуулах боломжит хугацаа үгүй болчихлоо. Ингээд ганц байсан Д.Гантулгаа хэл ам, хэрэг төвөгт орооцолдуулаад “алдсан” Хэнтийн 42 дугаар тойргийнхон “бай ч үгүй, банз үгүй” болж үлдлээ. Одоо бүр орны хүнийг нь парламентад ”илгээж” ч чадахааргүй болчихлоо.

Харамсалтай нь жижиг тойргоос сонгогддог сонгуулийн хуулийн онцлогоос шалтгаалж Хэнтийн ард түмэн л хохирох бололтой. Тэд тойргийн тулгамдаад буй асуудлуудаа 2019 оны төсөвт ч тусгуулж чадсангүй. Мэдээж тойргоос сонгогдсон гишүүд нь өөрийн тойрогтоо илүү бүтээн байгуулалт хийх гэж гүйдэг, дөрвөн жилийн өмнөх нэг нартай өдөр амласан амлалтаа биелүүлэх гэж төсөв хэлэлцэх үеэр засаг, сан яам хоёрыг өдөр шөнөгүй л царайчилдаг нь үнэн. Сая ч гэсэн ирэх оны төсөв батлахад “минийх бага, чинийх их” гэж гишүүд ил далдаар “матрын нулимс унагаж” л харагдана лээ. Тэр нь ч сүүлдээ институц хоорондын хэрүүл болоод би, чи дээрээ тулчихсан юм. Энэ мэтээр саарал ордондоо үлдсэн парламентын гишүүд нь “алалцан” байж тойргийн асуудлаа шийдүүл, тав гурван төгрөг тойрогтоо татдаг байхад бараа сураг ч үгүй болсон Д.Гантулгын тойргийг хэн анзаарах вэ. Одоо бүр шинэ гишүүн нь ч тодрохгүйгээр дараагийн сонгуулийн циклийг хүлээх  нь байна. Хэнтийн 42 дугаар тойргийнхон дахиад л 2020 оны төсөвт ганц гадас хатгах ч лоббигүйгээр өнгөрөх нь дээ. Төсөв бол хамгийн наад захын жишээ. Үүний цаана маш олон асуудлууд бий шүү дээ.

Б.Анир


URL:

Нэр: RannevMoict Огноо: 9 October 2019

tomar viagra mujeres

Нэр: RannevMoict Огноо: 13 October 2019

the viagra buy in

Нэр: RannevMoict Огноо: 14 October 2019

viagra for men benefits

Нэр: RannevMoict Огноо: 14 October 2019

viagra iv

Нэр: RannevMoict Огноо: 15 October 2019

buy viagra manhattan

Нэр: RannevMoict Огноо: 15 October 2019

levitra 20 mg o viagra

Нэр: RannevMoict Огноо: 15 October 2019

viagra brand uk

Нэр: RannevMoict Огноо: 17 October 2019

why to take viagra

Нэр: RannevMoict Огноо: 18 October 2019

we use it original viagra

Нэр: RannevMoict Огноо: 18 October 2019

viagra levitra differenze

Нэр: RannevMoict Огноо: 20 October 2019

videos usando viagra femenino

Сэтгэгдэл бичих