Эр хүний шинжгүй Элбэгдоржийн амлалт хэзээ л юм болдоо?
Хаанаас нь ч харсан худал юм гэж байдаг билээ. Яг хар зах дээр байх Эрээний хуурамч, хулхи бараа шиг. Нэг их ягаан ногоон голдуу хурц өнгөтэй гарын ая даахгүй юмстай нэгэн ижил зүйл Монголын төрд байгаа нь амлалт билээ.
Тэгвэл одоогийн Монголын төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийн амлалтуудыг эргэн санцгаая.
- Хүүхдийн мөнгийг 20000 төгрөг болгоно.
- Оюутнуудад сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх цалин олгоно.
-Иргэддээ 1.5 сая төгрөгийг бэлнээр, 1 сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр олгоно.
-Авлигалтай тууштай тэмцэнэ.
-Дарга нарыг хууль биелүүлдэг болгоно.
-Аливаа хууль тогтоомж нь төрийг бус хүнийг хамгаалахад зориулагдах ёстой. Төрийн төвлөрсөн чиг үүргийг иргэдэд, хувийн хэвшилд, орон нутагт шилжүүлэх ажлыг санаачилж хүнд суртлын зардал дарамтыг хөнгөлөх бодлогыг тууштай дэмжинэ.
-Орон нутгийн хурлын эрхийг нэмэгдүүлнэ. Шаардлагатай төсвийн татаасыг бүхлээр нь, зарим татварын хувь хэмжээг төрлөөр нь орон нутагт шилжүүлнэ
-Иргэд, орон нутгаас гарч байгаа хийж бүтээх санал санаачлагыг үргэлж дэмжинэ. “Монголдоо үйлдвэрлэв” санаачлагыг ажил хэрэг болгоно.
-Орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Сум суурин газар бүрийг өөрийн давуу талаа ашиглаж хөгжихөд нь дэмжлэг үзүүлнэ.
-Улсын нийслэлд утааны, хөдөөд цөлжилтийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулна.
-Байгалийг нөхөн сэргээхэд чиглэсэн байгаль орчинд ээлтэй, иргэдийн амьжиргаанд тустай төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ
-Хүн нэг бүрийг эрүүл байж боловсролоо дээшлүүлэхэд нь тусална. Хэрэгцээтэй мэргэжлээ эзэмшихэд нь тусална. Ажилтай болоход нь тусална. Төрийг хүний төлөө ажилладаг болгоно. Хүн ардаа албан тушаалтнуудын барьцаа, дарамтаас чөлөөлнө.
-Алдарт эхийн одонгийн болзлыг зөөлрүлж, мөнгийг нэмэгдүүлнэ. Ахмадаа ачилсан, залуусаа дэмжсэн, хүүхдээ энэрсэн, ирээдүйг нь баталгаажуулсан бодлого явуулна.
-Иргэддээ улс төрийн эрхийг нь ч, эдийн засгийн эрхийг нь ч бүрэн олгохын төлөө ажиллана
-Иргэддээ баялгаасаа хувь хүртэх, жинхэнэ ёсоор баялагтаа эзэн байх, санал бодлоо илэрхийлэх боломж олгоно. Өөрт ноогдох хувиараа дамжуулж амьдрал ахуйгаа өөд татах, хөрөнгөжих, баялгийнхаа захиран зарцуулалтад хяналт тавих эрхийг нээж өгнө
-Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах эрхэд харш тийм байж болох үзэгдэл бүрийг судалж, засаж залруулах бодлого, үйл ажиллагааг тууштай явуулна.
-Монгол нутгаа дэлхийд унаган төрхөө хамгийн сайн хадгалж үлдсэн байгалийн өв болгож, Монгол улсыг байгалиа хамгаалдаг, сэргээдэг, байгальд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг орон болгоно.
-Байгаль орчны шалгуурыг нэгдүгээрт тавьж, байгальд халтай, нөхөн сэргээх баталгаа байхгүй бол эдийн засгийн хувьд ямар ч ашигтай төсөл хөтөлбөрөөс татгалзана. Байгаль орчинд хохирол учруулсан аливаа үйл ажиллагааг хатуу цээрлүүлэх хуулийн үйлчлэлийг бодитой хэрэгжүүлнэ.
-Монголыг дэлхийтэй холбох, дэлхийг Монголтой холбох хичнээн ч гүүрийг барьж босгоход хүрэлцээтэй түүхий эд. Монгол дэлхийд улам хамаатай болох ёстой. Ийм бодлого Монгол улсын үндэсний эрх ашигт нийцнэ. Үүнийг бодит ажил болгох нь Монгол улсын шинэ Ерөнхийлөгчийн бас нэг түүхэн үүрэг юм. Энэ үүргээ би чин сэтгэлээсээ ухамсарлаж хэрэгжүүлэх болно.
2009 онд ингэж л амлаж байлаа. Харин энэ бүхэн амьдралд хэрэгжсэн үү? 2013 он гэхэд хэрэгжих боломж, ирээдүй байна уу?
Та өнөөдөр ахин сануулах эрхтэй!
URL: