Канадын дипломат асныг БНХАУ-д баривчилжээ

 5c106fc1a3cefМягмар гарагт Канадын дипломат асан Майкл Ковригийг БНХАУ-д баривчилсан байна. “Huawei” компанийн өндөр албан тушаалтныг Канадад баривчилсан явдлыг БНХАУ-ын тал эсэргүүцсэн хэвээр байгаа юм.

Бельгид байрладаг Олон улсын хямралын асуудал эрхэлсэн байгууллагын мэдээлснээр, Зүүн Хойд Азийн асуудал эрхэлсэн газрын ахлах зөвлөх М.Ковригийг БНХАУ-д баривчилсан ажээ.

Баривчилгаа хэзээ болсон хийгээд Канадын дипломат асныг яагаад баривчлах болсон талаархи дэлгэрэнгүй мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байна.

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канадын хууль сахиулах ажилтнууд АНУ-ын хүсэлтээр 12 дугаар сарын 1-нд Ванкувер хотоос баривчилснаас хойш Хятад-Канадын харилцаа хурцдаж эхэлсэн юм.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих