Нийслэлийн шинэ Засаг даргыг 15 хоногийн дотор шийдвэрлэнэ

15445378165c0fc6d8a3af6

Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган, Хотын дарга С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байгаа юм.

Тэгвэл дараагийн Хотын даргыг 15 хоногийн дотор нэр шийдвэрлэх хуулийн хугацаатай аж. Тодруулбал,

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 

  • 26.2.Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.
  • 26.4.Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй хэмээн заажээ.

Тэгэхээр Хотын даргад нэр дэвшигчийг 15 хоногийн дотор шийдвэрлэх аж.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих