Умард Солонгостой хамтран ажиллахад 1 тэрбум ам.доллар орчмыг зарцуулна
СӨҮЛ. /ТАСС/. Ирэх онд Умард Солонгостой хамтран ажиллах төсөлд Өмнөд Солонгос 980 сая ам.доллар зарцуулах аж. Энэ дүн сүүлийн гурван жилд анх удаа 1 тэрбум воныг давж байна гэж Улс орноо нэгтгэх яам мэдээлсэн байна.
Ирэх онд зарцуулах мөнгийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 15 хувиар илүү байгаа аж. Өнгөрсөн онд хоёр Солонгосын хамтын ажиллагааны төсөв 959 тэрбум вон болсон байна.
“Хоёр улсын удирдагчдын энэ онд уулзалт хийх үеэрээ хүрсэн тохиролцоог бодитой болгох хийгээд талуудын харилцааг тогтвортой хөгжүүлэхийн тулд санхүүг нэмэгдүүлэх шаардлагатай” гэж тус яам цохон тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ Умард Солонгос дахь Хүний эрхийн асуудал эрхэлсэн сангийн үйл ажиллагаа саатаж, Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу оргон зугтсан хүмүүсийн тоо буурсантай холбоотойгоор ирэх онд зарцуулах яамны нийт төсөв 3,4 хувиар буурсан байна. Тус санг байгуулах шийдвэрийг 2016 онд гаргаж байсан хэдий ч хоёр Солонгосын харилцаанд эвлэрэл дулаарал бий болж буй энэ үед Өмнөд Солонгосын эрх баригчид тус сангийн үйл ажиллагааг сайжруулахгүй байхаар шийдсэн байна.
Монцамэ агентлаг
URL: