“Дэлхийн мисс”-ээр Мексикийн гоо бүсгүй тодорлоо
“Miss world 2018″ буюу дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн уралдаан Хятадын Санья хотноо болж манай цагаар уоьд шөнө өндөрлөлөө.
68 дахь удаагаа өнөө жил зохион байгуулагдаж байгаа бөмбөрцгийн гоо бүсгүйн тэмцээнд 118 улсын бүсгүйчүүд өрсөлдөж, 21 хоногийн турш хамт амьдарч авъяас билэг, гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээр, хүнлэг чанараараа өрсөлдөж шилдгээ тодрууллаа.
Ийнхүү 118 орны гоо бүсгүйчүүдээс онцгойрч “Дэлхийн Мисс-2018″ тэмцээний титмийг Мексикийн гоо бүсгүй 26 настай Ванесса Понче де Леон зүүлээ.
URL: