Онигоо

527-1332580512onigoo

-Хүүхдүүд хаанаас бий болдог вэ?
-Өрөвтас шувуу зууж авчирдаг юм.

-Тэд чинь тарган хүүхдүүдийг дийлэхгүй шүү дээ.
-Тарган хүүхдүүдийг тас шувуу авчирдаг юм.

***

-Энийг идээд үз дээ.
-Ваа .. ваа яг баасшиг.. надах чинь юу юм?
-Чи яг зөв таасан ш дээ.

***

Багш:
-Вовка, чи хаачаад ирэв?
-Энэ номны 257 хуудсыг үз.

Багш:
-257 дугаар хуудас нь алга байна ш дээ.
-Одоо хаачаад ирснийг ойлгов уу?

***

Монголын Цагаан сарын үеэр хамгийн их гүйлгээтэй байсан хоёр барааг нэрлэж байна.

1.Хог хийдэг уут

2.Уутанд хийдэг хог.

***

Эхнэр нөхөр хоёр хэрэлдэнэ.
Эхнэр: -Тэгэх юм бол би хөршийн залуу Колькатай унтсан.
-Тэгэж ярих юм бол би ч унтсан!

***

Их хурлын гишүүд вагоноор явж байгаад аваарт оржээ. Ойролцоох нутгийн хүмүүс морь мотоцикльтэй давхин ирэв….
Засгийн газрын төлөөлөгчид, аврах албаныхан ирэхэд нутгийн иргэд, бүх гишүүдийг оршуулаад дуусаж байв. Төлөөлөгчид:

-Нэг ч амьд гишүүн үлдээгүй юм уу?

Ардууд:
-Зарим нэг нь, би амьд байна ш дээ л гээд хэлээд байсан л даа, гэхдээ тэд ямар үнэн хэлдэг биш !!!

***

Нэг эр сех шоопт орж ирэн худалдагч хүүхнээс:
-Резинен хүүхэн ямар үнэтэй байна?
-150 ногооноос дээш.

-Пээ, арай хямд байхгүй юм уу?
-Намайг 100- гаар авахгүй юу… /шивнэв/

***

-Чи эхнэрээ араар нь тавьдаг уу?
-Өөр хэнийгээ араар нь тавих вэ дээ…

***

Нэг туулай голын эргээр явж байтал нэг загас давалгаанд туугдсаар элсэн дээр үлдчихэв. Загас:

-Туулай, туулай, би алтан загас байна, чи намайг усанд буцаагаад тавиад өгөөч, би чиний ямар ч хамаагүй нэг хүслийг биелүүлье.
-Надад чамаас хүсэх юм алга аа, гээд усанд нь тавьчихав.

Алтан загас:

-Хүслээ хэлээч дээ?
-Надад чамаас хүсэх юм алга аа гэж байна шүү. /уурлав/

-Ээ, хүсчих л дээ?
-Үгүй гээд байхад чинь, үхэж далд орооч!

***

Шөнө дунд хаалга цохив. Нөхөр нойрмоглон хаалгаа нээвэл нэг эр:

-Намайг түлхээд өгөөч, гэв.

Эр уурлан хаалга хааж өрөөндөө орж ирвэл, эхнэр нь:

-Чи яасан хүн чанаргүй юм бэ, ноднин зун манай машиныг асахгүй байхад хэдэн хүмүүс түрж өгч асааж тус болж байсан биз дээ…

Нөхөр хувцсаа өмсөн гадаа гарвал нөгөө эр:

-Өө ашгүй та гараад ирэв үү, би энд савлуур дээр байна, сайн түлхээд өгөөрэй гэх дуу сонсогдлоо.

***

Оюутны гуанзны хаалга дээрх бичиг: “-Хана дагуулан асгалан талхны хогийг идэж болохгүй, жоомны хортой”

***

Оюутан англи хэлний шалгалт өгч байна. Асуултанд дуржигнатал хариулав. Багш:

-Та сая хятадаар ярьчих юм.

-Өө яана аа, өчигдөр орой харанхуйд хятад хэлний сурах бичиг аваад уншчихаж…

***

-Хайрлах гэдэг үгийг ирээдүй цагт хувирга!
-Гэр бүл болох.

***

Багш:
-Маргааш хүний тархины бүтэц гэдэг сэдэв үзнэ. Хүүхэд бүр алх цүүц авчраарай.

***

-Аав аа,Ленин багшийн “Сур сур бас дахин сур” гэж мэргэн үг шүү.
-Тийм ээ, чи яагаад тэгэж бодов?

-Би дараа жил 5 дугаар ангидаа дахиад суух болсон.

***

-Цагаан хоолтонгууд амьтанд хайртай юм бол яагаад тэдний иддэг өвс ногоог идээд байгаа юм?

Эх сурвалж: “Онигоо” сонин


URL:

Сэтгэгдэл бичих