Орхон аймгийн Засаг даргын суудалд Ц.Бат-Энх, Ч.Ганзориг нарын нэгийг томилох гэнэ
Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын идсэн уусан, төрийн мөнгө шамшигдуулсан хэргийн талаар яг одоо тус аймгийн ИТХ-ынхан хэлэлцэж байна. Өнгөрсөн баасан гарагт эл хэргийн талаар ярилцаж эхлэхэд Засаг дарга Д.Оюунбатын бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн. Харин өнөөдөр болж буй хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, орны хүнийг нь томилох бололтой. Ямартай ч Орхон аймгийн Засаг даргын суудалд “Симба” Ц.Батаагийн дүү Ц.Бат-Энх, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.ганзориг нарыг томилуулах саналыг ИТХ-аас гаргаад байгаа аж. Үүнээс гадна аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Д.Олзбаатарыг ч мөн огцруулж, оронд нь Н.Бүүвэйбаатарыг томилуулахаар санал гаргажээ. Хэрвээ аймгийн ИТХ-аас Засаг дарга Д.Оюунбатыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болбол хуульд зааснаар Ерөнхий сайд ажлын тав хоногт багтаан шинээр томилогдох Засаг даргыг батламжих эсэхийг шийдэх аж.
Э.Мөнх
URL: