Шинэ их удирдагч хүний толгой авч эхлэв

Ким Чен Ирийн таалал төгссөнийг мэдэгдэж гашуудал зарласан өдөр эх орноосоо дүрвэж Хятадад очихоор яваад хүрч чадалгүй замдаа баригдсан нэгэн гэр бүлийнхнийг гурван үеэр нь устгах тушаалыг шинэ удирдагч Ким Чен Ун өгсөн талаар БНСУ дахь монголчуудын вэбсайт мэдээлэв. БНАСАУ-ын иргэд Хятадаар дамжин Өмнөд Солонгост очихоор эрсдэл ихтэй замыг туулахнь цөөнгүй бөгөөд тэдний нэг болох Хойд Солонгосын нэгэн залуу гэр бүл 10 хүртэлх насны хоёр охины хамт дүрвэхээр бэлтгэн  Хятад, Хойд Солонгосын зуучлагчдад мөнгөө төлж, товлосон өдөр буюу 17-ны шөнө  23.30 цагийн орчим Хятадын зүг Амнуг голыг гаталж яваад Хойд Солонгосын хилийн цэргүүдэд баригджээ. Тухайн үед Ким Чен Ир таалал төгсч, хилийн  харуул хамгаалалтыг чангатгаад байсан үе таарч. Энэ тухай мэдээлэл авсан залуу удирдагч Ким Чен Ун эцгийг нь таалал төгсч байхад дүрвэсэн гэр бүлийнхнийг гурван үеэр нь цаазлах тушаал буулгасан байна. БНАСАУ-д гурван үеэр нь устгах шийдвэр гаргасан л бол тухайн гэр бүлийн  эрчүүдийг бүгдийг цаазалж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бүх насаар нь улс төрийн хоригдол болгодог аж.


URL:

Сэтгэгдэл бичих