Хөрөнгө оруулалт банкний хуулийн төсөл дуншсаар байна

olloo_mn_1543973451_hurun

Хавар намрын чуулганы хэлэлцэх асуудалд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл багтдаг. Гэвч өнөөдрийн  хүртэл хуулийн төсөл ажлын хэсгийн төвшинд л яригдаж байна. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын банк хэрхэн, ямар байдлаар үйл ажиллагаа явуулахтай холбоотой зохицуулалт. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Банкны тухай хуулиар гадаадын банкны салбар нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах, үйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй байдаг байна.

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 13 банкны найм нь их бага хэмжээгээр гадаад иргэн, гадаадад бүртгэлтэй аж ахуйн нэгж хуулийн этгээдийн хөрөнгө оруулалттай. 100, 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын эдийн засаг банкны системд төв­лөр­чихсөн. Иймээс одоо мөнгөний урс­галыг хөрөнгийн зах зээл рүү чиглүүлэх нь бодлого хэрэгжүүлэх ёстойг эдийн засагчид дуулгадаг. Энэ орон зайд Хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагаагаа чиглүүлэх тухай хууль санаачлагчид хэлж байна. Мөн гол зааглаж байгаа зүйлүүд гэвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах банк нь гадаадаас олон улсын санхүүгийн зах зээл дээрээс өөрсдөө хөрөнгөө авчирч манай зах зээл рүү нийлүүлэх ёстой юм.

Нэг үгээр Хөрөнгө оруулалтын банз нь дотоодын банкууд ажилладаг хадгаламжийн зах зээл рүү ороод бусад банктай өрсөлдөөд хадгаламжийн хүүг өсгөж, тэтгэврийн зээл өгөхгүй үйл ажиллагааг явуулахгүй байхаар зохицуулалт хийх хэрэгтэй байгаа.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль нь Монгол Улстай ижил төстэй харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцад нэгдэх, банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой хууль санаачлагчид үзэж байна.

Манайд өнөөдөр Гадаад банк Монгол Улсад байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар зохицуулж байна. Монголбанкны Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй байгаагаас гадна Банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласнаас өөрөөр гадаадын банкны талаар нарийвчилсан зохицуулалт Банкны тухай хууль тогтоомжид одоогоор байхгүй байгаа юм байна. Иймээс гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор тус хуулийн төслийг санаачилсан байх юм.
Гэвч хуулийн төсөл ажлын хэсгийн төвшинд яригдсаар өнөөдрийг хүрээд байна. Гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдсэнээр банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсч, зээлийн хүү буурахаас гадна дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлнэ гэдгийн эдийн засагчид хэлж байна. Ийнхүү эдийн засагт эерэг үр днг авчирч, зах зээлийн тогтвортой байдал нэмэгдэх үерэг нөлөөтэй гэх хуулийн төсөл дуншсаар байгаагийн учир нь юу вэ?

П.ГОО
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих