Эргэн төлөлтгүй төсөлд хамрагдсан иргэд өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлж байна
“Бид хамтдаа” Өмнөговь аймгийг хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг тусгасан. Энэхүү заалтыг хэрэгжүүлэх өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2018 онд 98 иргэнд 120 сая төгрөгийн эргэн төлөлтгүй төслийг олгосон байна. Тэд өрхийн үйлдвэрлэл эрхэлж өөрдсийн өрхөө орлогоо нэмэгдүүлэн ажлын байртай болжээ.
URL: