Эх нялхасаас хөөгдсөн эмэгтэй 30 гаран градусын хүйтэнд гудманд төржээ
Хүүхэд маань ханиад хүрээд бараг сар болох гэж байна. Энэ хугацаанд эмнэлэгт хоёр удаа үзүүлж нэг удаа үзүүлэх гэж оролдлоо. Эмч нартай холбоотой маш их муухай зүйл сонсож байсан ч өөрийн нүдээр харна, бас өөр дээрээ үзнэ гэж бодсонгүй ээ. Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд байж байх үед нэг жирэмсэн эмэгтэй би төрөх гээд байна гээд ороод ирэхэд үүдэнд бүртгэл хөтөлдөг гурван сувилагч манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл гээд 23 цагийн үед хөөгөөд явуулчихлаа.
Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой 2уулаа байв. Гараад нөгөө төрөхөө хайж явж бх үедээ энэ их хүйтэнд бараг 30 гаран градусын хүйтэнд гадаа гудамжинд хүүхдээ төрүүлчихлээ. Тэгээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн юм. Тэнд байсан бүх хүн маш ихээр цочирдож. Ээж аавууд маш их уурлалаа.
Мөн би ч гэсэн эх хүн өөрөө төрж үзсэн болохоор төрөх үед ямар байдгийг мэддэг учраас Та нар арай ч дээ яаж ийм хүн чанаргүй муухай байдаг байнаа. Энэ эмнэлэг чинь бүгд залгаатай байж хөөж шууд явуулахын оронд ядаж нэг сувилагчтайгаа дотроор явуулчихгүй гэж намайг хэлэх үед сувилагч нар уурлан чи одоо хэн юм ар гэрийнхэн нь биш бол дуугай бай гэсэн үг хэлж намайг болон тэнд байсан хүмүүсийг бүгд рүү нь уурлаж загналаа.
Тэгээд мөн бүх аав ээжүүд хүүхдээ үзүүлнэ олон юм хэлбэл олигтой үзэж өгөхгүй гээд бас дуугүй болчих юм.
Ингээд хэсэг хугацаанд бүх эмч нар гүйлгэж ээж хүүхэд 2г төрөх тасаг руу шилжүүлэх болов гэхдээ ээжийг бас л гадуур авч явахаар болов. Хүүхдийг дотроор харин хоёр эмч нь аваад явлаа. Дөнгөж төрсөн хүнд нэг даавуу нөмрүүлээд л түрээд гарсан.
Түрээд явж байх үедээ хоорондоо инээлдээд азтай төрлөө ёстой азтай гэх юм. (тэр ээжийг ямаршуу байгааг мэдсэн ээж байна уу санаа зовоод болдоггүй ээ)
За тэгээд би Орой 21:45-д эмнэлэгийн бүртгэлд бүртгүүлээд үзүүлэх гээд очерлож зогсоод 01:00 цагт эмчдээ үзүүлэх гээд орох үед үзүүлэх гэж байсан Солонго гэх эмч маань үүдэнд байсан сувилагч нараас намайг юм хэлсэнг сонсчихсон, орох үед их л тааламжгүй яачихсан юм хүүхэд чинь гэхээр нь ханиад хүрээд нилээн удаж байнаа өмнө нь хоёр удаа бас үзүүлсэн. Бичиж өгсөн эмүүдийг уугаад ханиад нь зүгээр болдоггүй улам зовиур нэмэгдээд байна гэхэд бас л чагнаж үзсэнээ нөгөө эмээ уу гэх юм. Үгүй ээ эмчээ өөр эм байхгүй юу гэж асуухад “Би мэдэж байна” гэж уурлаад хүүхдийг чинь хэн хардаг юм гэхээр нь эмээ өвөө нь хардаг юм гэсэн чинь чи өөрөө харахгүй юугаа хийдийн гэхээр нь би ажил хийдэг юмаа гэхэд олон юм ярьж байхаар хүүхдээ хар гэж хэлэхээр нь уур хүрээд та арайчдээ, та юу яриад байгаа юм бэ? Гэхэд очер дайраад танил эмчтэйгээ орж ирсэн ээж чи одоо эмчийн өөдөөс юм хэлдэг хэн юм зайл би хүүхдээ үзүүлэх гэж байна гэх юм. (нэг эмч нь намайг хүүхдээ үзүүлж байх хооронд дагуулж орж ирээд хажууд байж байсан юм) ингээд би хөөгдөөд гарлаа. Энэ үед хүүхэд маань маш их уйлж байхад огт тоогоогүй. Хүүхэд маань хоол идээд бөөлжиж байна, гүйлгээд байна гээд байхад үнэхээр тоочиж олигтой үзэлгүй хөөгөөд гарсан. Үнэхээр хүн чанаргүй балиар!!! Зүгээр л намайг үнэхээр муу муухайг нь тэвчээд дуугүй сууж чадаагүйн төлөө тэвчиж2 хэдхэн үг хэлэхэд тэгж муухай аашлаад хүүхдийг минь үзсэнгүй. Тангараг өргөсөн эмч хүн тийм байж болох уу? Яамных нь сайдад энэ мэдээ хүртэл тус эмч нарт хариуцлага тооцтол нь цааш нь түгээж өгнө үү!
2018.12.03ны 21:45-01:02
Дээрх бичсэн зүйл үнэхээр үнэн бол өргөсөн тангарагтай, цагаан халат өмссөн буянтангуудын хариуцлага хаана байна вэ? Иргэдийн хувьд эмнэлэг, эмч гэдэг аймшигтай, хүнд сурталын үүр уурхай болсон газар мэтээр төсөөлөгддөг болсон. Энэ төсөөлөл ч үүгээр баталгаажижи байх шиг байна.
Өдийг хүртэл төрсөн ээжүүд хоорондоо төрөх эмнэлэгүүдийн хүнд суртал болоод хүнээ байсан, Мөнгө цагаан нүд улаан болсоныг ам уралдан ярьдаг. Арван сар эсэн мэнд тээсэн үрээ, үр эхнэр хоёроо төрөх эмнэлт очоод алддаг харамсалтай жишээнүүд бид өнгөрсөн хугацаанд олон сонссон.
Эсэн мэнд амаржлаа гэхэд төрөх тасгийн өрөө орноос өгсүүлээд мал төрүүлж байгаа мэт байдалтай, хоцрогдсон тоног төхөөрөмжүүдтэйг ч мөн л олон ээжүүд хэлдэг. Сүүлийн жилүүдэд төрөлт илт ихсэж байгаатай холбогдуулан төрөх эмнэлэгүүддээ шинэчлэлт хийх цаг нэгэнт болсон.
Шинэчлэлт ч дүүрч гэхэд ядаж өвдөөд, эцсийн найдвар тээн эсэн мэнд хоёр яс салахаар очиж байгаа шинэ ээжүүддээ битгий хатуурх.
Эмнэлэг үйлчилгээний байгууллага болохоос аашилж, уурлаж чаддаг харьцааны соёлгүй, хүн ёсыг уландаа гишгэгчдийн үүр уурхай биш шүү!
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
эмнэлгүүд ийм шүү дээ. Тэдэнд гар хүндрүүлэх сонин болохоос хүн төрөх үхэх сонин биш. Энэ тогтолцоог сайдаас эхлээд бүх шатанд нь өөрчлөх хэрэгтэй байх. Эмнэлгийнхэн үг сонсох тун дургүй. үг хэлсэн хүнд өшөрхдөг тийм уучраас эцэг эхчүүд өвчтөнгүүд юм хэлж чаддаггүй