Михаил Прохоров улсын үйлдвэрийг барьцаалан, Засгийн газраас зээл авч баяжжээ

Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн тэр­бумтан Михаил Пр­охо­ровын баяжсан түүх, амьд­ралын намтрыг ун­шигч­дадаа хүргэж байна.
Түүний зохион байгуулдаг тансаг үдэшлэгийг Сан-Тро­пагийн элит рашаан су­ви­лал болон Номин эрэг, Куршевелийн уулын ца­нын баазын байнгын үйлч­лүү­лэгчид андахгүй. “Nikki Beach”, “Voile Rouge”-д бол­сон үдэшлэгийн үеэр Ми­хаил Прохоров тус бүр нь 300 еврогийн үнэтэй 260 лонх цуглуулгын оргилуун дарсыг фото моделиудаар юүлүүлж, дээд амжилт тогтоосон түүх­тэй. Сэтгүүлчдийн тоо­цоолс­ноор сайхан хүүхэн, нар­гиан цэнгээнд дуртай энэ оли­гархи 2006-2007 оны өвөл зөвхөн Куршевельд л 20 сая евро үржээ.
Михаил Прохоровыг Оро­сын бизнесийн салба­рын хам­гийн нууцлаг эрхэм хэ­мээ­дэг. Тэрбээр сэт­гүүлчид­тэй бараг уулздаггүй. 2,04 м өндөр түүний амьдралын түү­хийг өгүүлсэн баримтат кино хийх болбол найруулагч нь тохирох жүжигчин олох гэж зовох байх даа.
1965 онд төрсөн Михаил 1990-ээд оны зах зээлийн үед хөл дээрээ босчээ. Түүнийг “self-made man” буюу өөрөө өөрийгөө бий болгосон хүн гэж хэлж болно.
Москвагийн эрдэмтэн, сэхээтний гэр бүлд төрж өс­сөн Михаил Прохоров ту­хайн үедээ хамгийн шил­дэг Моск­вагийн сан­хүүгийн дээд сургуульд ямар ч хүнд­рэл­гүй­гээр элсэв. Түүний цааш­дын ажил, карьер ч мөн дардан байсан гэхэд хилсдэхгүй. Сур­гуулиа төгсөөд хашсан хам­гийн анхны албан ту­шаа­лыг нь сонсвол та ан­гайх байх. Михаил Олон ул­сын эдийн засгийн хам­тын ажиллагааны банк (ОУЭЗХАБ)-ны удирдах газ­рын дар­гын суудалд оч­сон гээд бод доо.
Санхүүгийн төрөлх авьяасаа нээхэд нь Михаил Про­хоровт бизнесийн түн­шүүд нь тодорхой хэм­жээ­г­ээр тусалсан. Тэдний нэг нь ОХУ-ын өнөөгийн Ерөн­хийлөгчийн Хойд Кав­казыг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Александр Хло­по­нин юм. Тэр хоёр залуудаа тухайн үед моодонд орсон “чанамал жинс”-ийг үйлд­вэрлэж, зардаг байжээ.
Прохоровын ажлын ам­жилт үүгээр зогссонгүй. 1993 он гэхэд тэрбээр “Онэксим банк”-ны ерөнхий хорооны дарга, дараа нь ерөнхийлөгч болов. Яг энэ үеэр тэрбээр Оросын ирээдүйн тэрбумтан, тухайн үедээ “Интеррос” хэмээх жижиг компанийн эзэн Владимир Потанинтай та­нилц­санаар хувь заяагаа эрс өөрчилжээ. Потанин олон ажлыг Прохоровтой хамт эхлүүлж, улмаар 1995 онд Оро­сын бизнест хамгийн оновч­той санааг бодож олов. Энэ санааныхаа дагуу тэд Оросын Засгийн газраас барь­цаатай зээл авчээ. Гэх­дээ зээлийн барьцаа нь ул­саас хувьд шилжсэн үйлдвэрийн хувьцаа бай­сан юм. Энэхүү зээлийн ачаар түншүүд да­раагийн жилүүдэд Но­ри­лийн никель, “СИДАНКО” неф­тийн компани зэрэг ашиг­тай байгууллагуудыг эзэм­­шиж чадсан. Ийнхүү Про­­хоров, Потанин нар Оро­сын хамгийн баян хү­мүү­сийн тоонд багтжээ.
Гэвч бизнесийн түншүү­дийн энэ нөхөрлөл алдарт Кур­шевелийн дуулианы да­раахан буюу 2008 онд дуус­гавар болов. Францын цаг­даагийн газар Прохоровыг Оро­сын янхнуудыг Кур­ше­велийн рашаан сувилал руу зөө­дөг хэмээн мэдэгдсэнээс болж, түүний нэр хүнд Орост төдийгүй, Европ даяар уна­жээ.
Яг энэ үеэр Потанин түү­нийг хэлэлцээрийнхээ за­рим заалтыг мөрдөөгүй хэ­мээн буруутгаж, нэг мө­сөн буулгахыг оролдов. Ту­хайл­бал Прохоровыг “Норни­кель”-ийн хаалттай баг­цыг худалдах амлалтаа би­е­лүү­л­ээгүй гэжээ. Хариуд нь Прохоров Потаниныг шүү­хэд өгч, улмаар ялалт бай­гуу­лав.
Өнөөдөр Михаил Прохо­ров “Онэксим” группийн ерөн­­хийлөгч, “Полюс зо­ло­то” компанийн ерөнхий за­х­и­­­рал, “Норникель”-ийн за­­хир­луудын зөв­лө
­лийн ги­­шүү­ний үүрэг гүйцэт­гэ­дэг.
“Forbes” сэтгүүлийн 2011 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 18 тэрбум долларын хөрөн­гө­тэйгөөр 32-т, оросуудаас эхний гуравт жагсаж байна.
Прохоров спортыг хобби төдий­гүй бизнес болгож чаджээ. Оросын олигархийн өндөр нуруу нь түүнийг сагсан бөмбөг сонирхдогийг гэрчилнэ. Тэрбээр “NBA”-гийн “Нью Жерси нетс” багийг худалдан авсан юм. Мөн Оросын биатлоны та­мирч­дын холбоог ивээхээр бол­жээ. Харамсалтай энэ спор­тынхон одоо ч тодорхой амжилт үзүүлж чадаагүй л байна. Михаил өдөрт дор хаяж хоёр цагийг спортод зар­цуулдаг бөгөөд усны ду­гуй, кикбоксинг, уулын ца­на, виндсерфингээр хичээл­лэ­дэг.
Энэ баян эрхэм өдгөө 47 нас шүргэж яваа ч одоо бол­тол гэрлээгүй. “Гэр бүл зо­хиохгүйгээр амьдралын мөч бүрийг сайхан өнгөрүүлж байна” хэмээн тэрбээр ярих дуртай.
Сүүлийн үед Прохоров олны өмнө гарч ирэх нь нэмэгдсэн. Тэрбээр Оросын Хөдөлмөрийн хуульд өөрч­лөлт оруулж, долоо хоногт аж­лын 60 цаг байх ёстой гэсэн төсөл гаргасан нь нийгэмд эсэргүүцэл дэгдээж бай­на.
Түүний намтарт гайхал төрүүлэм зүйл олон. Тухайл­бал Прохоров Москвагийн сан­хүүгийн дээд сургуулийн төг­сөх дамжаанд сурч байхдаа ЗХУ-ын Коммунист намд элсчээ. Мэдээж хэн хаана элсэх нь хүний эрхийн асуудал. Гэхдээ энэ намд ажилчин ангийнхан, тариа­чид л шууд элсдэг бөгөөд сэхээтнүүд хатуу шүүл­түүрээр ордог байв. Харин Улсын аюулгүйн хороонд ажилладаг оюутнууд л энэ намд орох боломжтой байхад Михаил Прохоров шууд элссэн нь хачир­хал­тай биш гэж үү?
Өөр нэг хачирхалтай зүйл бий. Михаил Прохоров Москвагийн санхүүгийн дээд сургуулиа төгсөөд Олон ул­сын эдийн засгийн хамтын ажиллагааны банканд, тэгэх­дээ бүр удирдах газрын даргаар томилогдсон нь олны анхаарлыг ихэд татдаг.
Бүр ч хачирхалтай нэгэн түүхийг сөхөхөд тэрбээр 2007 онд Куршевелийн хэргийн улмаас Францын цагдаа нарт баривчлагдсан хэрнээ 2011 оны гуравдугаар сард Францтай ойртон дотно­соход зүтгэл гаргасан хэмээн Хүндэт легионы одонгоор шаг­нуулсан байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих