Сангийн дэд сайд Ч.Ганхуяг иргэд хэдэн төгрөгөөр талх авдагийг мэддэггүй
“Хас” банкны захирал Ч.Ганхуяг гэгч 2009 оноос эхлэн МАХН-д / МАН/ элсэж, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч зэрэг алба хашиж байгаад тун удалгүй Сангийн дэд сайдаар томилогдсон билээ.
Үүнээс хойш ажлын амжилт гаргаж, өөдтэй нэр дуулсан нь үгүй агаад Монголын бүх оюутнуудыг өөрийн “Тэнгэр даатгал” компанидаа хүчээр даатгасан, Ц.Мянганбаярт барны үүдэнд зодуулсан, Филиппин эмэгтэйгээр гэрийн үйлчлэгч хийлгэдэг гэх мэтийн л имижтэйгээр хэвлэлд гарах болсон юм.
Байнга л асуудалд орооцолдож явдаг дэд сайд өнөөдөр нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо талхны үнэ 300 төгрөг байгаа хэмээн худал ярьж, иргэдийн эгдүүцлийг хүргэж орхилоо.
Энэ тухай МАН, АН-ын улс төрчид өдөржин ярилцсан гэх бөгөөд “Ядаж нэвтрүүлэгт оролцох гэж байж ярилцах сэдвээ судалдаггүй хариуцлаггүй нь дэндсэн нөхөр юм даа” хэмээсэн агуулгатай үгсийг олонтаа өгүүлж буй тухай эх сурвалж өгүүлэв.
Тэр бүү хэл МҮХАҮТ-ийн захирал, эдийн засагч С.Дэмбэрэл өөрийн twitter -тээ : ” Хөтлөгч залуу их чухал сайн асуултууд тавьж байна. Харин Ч.Ганхуяг сайдын хариулт маш муу” хэмээсэн агуулгатай зүйл бичжээ.
Талхны үнээс үүсэн скандал улс төрийн хүрээнийхний ярианы гол зугаа болж буй агаад өөрийнхөө ямархуу хариуцлагатай албан тушаалтан болохоо харуулсан Ч.Ганхуяг сайд : “Талханд би явдаггvй, нуух юун. Улаан буудайн татаас, хенгелелт, татварын ачаалал, цалин хелсний тvвшин, тvлш, цахилгаан гэх мэт орцынх нь vнийг барьснаар талхны vнэ гарна. Тэднийг нь бид зохицуулна, бодлогоор. Эндээс талхны vнэ гарна. ” хэмээн өөрийгөө өмөөрөх гэж оролджээ.
Гэхдээ иргэдийн хамгийн өргөн хэрэглээний хүнсний барааны үнийг мэдэхгүй байгаа хүн түүнийхээ үнийг бодлогоор зохицуулна гэдэг нь ямар ч боломжгүй гэдэг нь тодорхой юм.
Б.Отгонбат
URL: