Урлаг спортын онцлох 10 үйл явдал
Өнгөрч буй 2011 он Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жил гээд дөрвөн их том ой тохиосон түүхэн жил байлаа. Энэ утгаараа урлаг соёлын арга хэмжээнүүд ч түүхтэй холбоотой байсан гэхэд болно. Ингээд Урлаг спортын оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.
Монгол гайхамшиг ба 999 морин хуурч
999 морин хуурч хүүхдийн хуурын татлага энэ жилийн урлаг соёлын онцлох үйл явдлын нэгд яах аргагүй тооцогдоно.
Дэлхийн биет бус соёлын өвд Монгол Улсын нэр дээр бүртгүүлcэн морин хуурынхаа гайхамшгийг бид энэ жил л бүрэн утгаар нь мэдэрcэн. Гэхдээ Завхан аймгийнхан бүр тодруулбал Засаг дарга Я.Санжмятавын хүсэл тэмүүллийн буянаар уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэл.
Тус аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болоход 999 морин хуурч хүүхэд Улаанбаатарт хүрэлцэн ирж бүтэн гурван өдөр Сүхбаатарын талбай дээр бэлтгэл хийн 7 дугаар сарын 10-нд Монголын үндэсний хөгжмийн нэг дэлхийн биет бус соёлын өв болох морин хуурын гайхамшгийг нийслэлчүүдэд мэдрүүлсэн. Хорвоогийн хамаг явдлыг Хоёрхон чавхдаст багтаадаг Хосгүй нэгэн үндэстэн Азийн цээжинд байдаг… хэмээн Мишигийн Цэдэндорж нэгэнтээ шүлэглэсэн. Энэ гайхамшигтай хөгжмийн гайхамшигт аялгууг ЕБС-ийн сурагчидтэр дундаахөдөө орон нутгийнхан нийслэлчүүдэд мэдрүүлсэн нь үнэхээр бахдалтай. Энэ жил Сүхбаатар, Өмнөговь, Ховд, Завхан зэрэг олон аймаг Улаанбаатар хотноо соёлын өдрүүдээ зохион байгуулсан. Эдгээр аймгуудын соёлын өдрүүдээс хамгийн зохион байгуулалттай хийгээд сонирхолтой болсон нь Завханы соёлын өдрүүд. Завханы 999 морин хуурч хүүхэд Н.Лутбаярын шүлэг “Дуут нуур” дуугаар Сүх жанжны талбайн жаврыг үргээснээс гадна Ардын хувьсгалын 90 жилийн ой, баяр наадмын нээлтэнд оролцож наадамчин олныг баясгасан. Хутагт хувилгаадаараа алдартай Завхан нутгийн соёлын өдрүүдэд 999 морин хуурчаас гадна 100 уртын дууч 50 хөөмийч хүрэлцэн ирсэн юм.
Хамтын нөхөрлөлөө зузаатгаж урлагийн тоглолтоор мялаалга өргөв
Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой тохиосон нь энэ жилийн хамгийн онцлууштай уйл явдал байлаа. БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд Х.Чойбалсан 1946 оны зургаадугаар сарын 24-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Трюги Лигийн нэр дээр нэгэн бичиг илгээсэн нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэх анхны өргөдөл байлаа. Гэвч түүнээс хойш 15 жилийн дараа буюу 1961 оны 10 дугаар сарын 25-нд Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон юм. Тэр цагаас хойш 50 жил өнгөрчээ. Түүхэн энэ үйл явдлыг тэмдэглэхээр Монголын төр засгийн тэргүүнүүд хийгээд урлаг соёлын төлөөлөл болсон 32 уран бүтээлч Нью-Йорк хот руу хөлгийн жолоо залав. Монгол ардын уртын дуу, хөөмий, цуур, бий биелгээ гээд л олон биет бус соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлсэн монголчууд энэ том танхимд чухам ямар гайхамшгийг үзүүлэх бол хэмээн дэлхий нийт хүлээж байсан. Энэхүү хүндтэй үүргийг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров болон Морин хуурын чуулгын удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун нарт Монгол Улс даалгасан байсан юм. Даян дэлхийн хүн ардын хамтын нөхөрлөлийг зузаатгадаг НҮБ-ын танхимд дуу хуураа өргөх Монголын концертын багийнхны бүрэлдэхүүнд ҮДБЭЧ-ын бүжигчид, Ардын жүжигчин, уртын дууч Нэргүй, ДБЭТ-ын дуучин, гавьяат жүжигчин Амартүвшин, поп дуучин С.Наран, мөн Морин хуурын чуулгын уран бүтээлчид багтсан байсан. Концертын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров энэ бол яах аргагүй Монгол Улсын биет бус соёлын өв юм хэмээн бүртгэсэн уртын дуу, хөөмий, цуур, бий биелгээг концертынхоо гол цөм болгохоос гадна Монголд сонгодог урлаг болон орчин үеийн урлагийн төрлүүд хэрхэн хөгжиж байгааг харуулах сонирхолтой хөтөлбөр бэлтгэсэн байсан.
Нэгэн дээвэр дор нөхөрлөн амьдарч буй дэлхий дахинд монголчуудын бэлтгэсэн урлагийн тоглолт гайхагдаж өөрий эрхгүй босч хүндэтгэхэд хүргэсэн. Халуун алга ташилтан дунд умбасан манай урлагийн багийнхан тун сэтгэл хангалуун эх орондоо иреэн юм. Морин хуу¬рын чуулгын удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун энэхүү тоглолтын талаар “НҮБ-ын танхим хийгээд ЮНЕСКО-гийн танхимд Монголын урлагийн тоглолт болно гэдэг Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг. Энэ бол Монгол Улс дэлхий нийтэд ямар нэр хүндтэй байна вэ гэдгийн баталгаа” хэмээсэн байсан. Түүний хэлеэнчлэн Монгол Улс үнэхээр дэлхий нийтэд ямар нэр хүндтэй, урлаг соёл нь ямар гайхалтай болохыг 10 дугаар сарын 26-нд НҮБ-ын танхимд тоглосон бүрэн хэмжээний концертоороо харуулсан.
Монголд мэргэжлийн театрын урлаг үүссэний 80 жилийн ой тихиож «тэнгэрийн хүү” газарт буусан жил
УДЭТ-ынхан 2011 онд урьд урьдынхаасаа илүү ихээр хөдөл-мөрлөсөн юм. Учир нь 80 жилийн тэртээ энэ театр үүд хаалгаа нээж монголчуудын оюуны цангааг тайлах их үйлеээ эхэлж байсан. Түүхэнд тодоор тэмдэглэгдэх тэгш ойгоо угтаж тус хамт олон олон түүхэн жүжгийг тайзнаа амилуулсан. “Домогт Ану хатан”, “Оролмаа эх”-ийг тайзнаа залаад удаагүй байсан тус театрынхан тэнгэрийн зарлигаар Хүн гүрний хаан болон өргөмжлөгдсөн Модун шаньюйгийн зарлигийг монголчуудад хүргэсэн юм. Тодруулбал Монгол Улсад мэргэжлийн театрын урлаг уүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан БСШУЯ-наас түүхэн жүжгийн уралдаан зарлаж энэхүү уралдаанд зохиолч сэтгүүлч Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээрээ тэргүүн байр эзэлж Хүн гүрний талаар өгүүлеэн энэхүү жүжиг тайзны бүтээл болсон юм. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилд зориулсан энэхүү түүхэн жүжгийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар ажилласан бол хөгжмийг нь хөгжмийн зохиолч Т.Сэр-Од бичсэн. Чамгүй хөрөнгө мөнгөөр бүтсэн энэхүү түүхэн жүжиг Монголын ард түмнийг ухаант өвөг дээдсээрээ бахархах сэтгэлийг төрүүлээд зогсохгүй энэ газар нутаг ямар их үнэ цэнээр бидэнд өвлөгдөж ирснийг ухааруулсан. Жүжгийн зохиолч найруулагч, хөгжмийн зохиолч бүгд үе тэнгийн залуус байсан бол Модун Шаньюйгийн дүрд тоглосон жүжигчин Г.Эрдэнэбилэг ч мөн тэдэнтэй үе чацуутан байсан юм. 80 жилийн өмнө анх үүд хаалгаа нээж байсан мэргэжлийн театрын залгамж халаа хэрхэн бэлтгэгдэж байгааг энэ жүжиг бүрэн харуулсан гэхэд болно. “Тэнгэрийн хүү” жүжгийн гол дүрд тоглосон жүжигчин Г.Эрдэнэбилэг “Модун Шаньюй надаар дамжуулж ‘Тазар бол улсын үндэс” гэсэн энэ хатуу үгээ XXI зуунд амьдарч байгаа монголчуудад хэлж байгаа. Харин үзэгчид “Хаан хүмүүн гэдэг ард түмнийхээ зарц нь байхын нэр нь” юм гэдэг үгийг маш их эмоцитой, омогшилтойгоор хүлээж авсан. Монгол Улсад өнөөдөр юу болоод байгааг энэ үгэнд хандах хандлагаас харж болно. Хэрвээ Модун Шаньюй энэ цагт Монголд морилон саатвал “Төрийн зүтгэлтнүүд минь ээ нэгийг бодох цаг аль хэдийнэ болжээ, ард түмэн чинь хүнд байдалд орчихоод байна шүү дээ” гэж л хэлэх байсан болов уу. Энүүхэндээ гэхэд “Тэнгэрийн хүү” жүжиг ард түмний эмзэг газар нь хатгаж чадсан мундаг жүжиг болсон. Урлаг бол улс төрөөс нэг алхмын түрүүнд явж байх ёстой. Ард түмнийхээ хөтөч нь байх ёстой. Хамгийн хүчтэй зэвсэг ч гэж хэлдэг, Миний эх оронч үзэл сэтгэлгээ энэ жүжгээр дамжин илэрч байгаа. Ер нь миний хувьд эх орондоо оруулж байгаа хувь нэмэр нь энэ жүжгийн энэ дүр. Өнгөцхөн харахад Модун Шаньюй харгис хэрцгий. Аавыгаа хөнөөчихнө.
Ээж нь нөхрийнхөө хойноос гашуудан өөрийгөө егүүтгэнэ. Энэ бүхэн Модун шаньюйгаас л улбаатай. Бас Модун хайртай хатнаа Хан улсад өгчихнө. Хайртай морио бас өгнө. Ер нь бүгдийг хүлцэн тэвчиж байгаа юм. Энэ бүгдийг нь бодохоор Модун шаньюй ямар муу эр хүн бэ гэж харахаар. Гэвчиг цаана нь ямар их холыг харсан мундаг бодол байгаа юм. Төрлийн хэлхээ юу ч биш төрийн хэлхээ чухал. Төр байж гэмээж улс орон оршин тогтнох юм гэдгийг хардаг тийм л холч ухаантай эр. Өөрийн эрх ашгийг хоёрдугаарт тавьж түмний эрх ашгийг нэгд тавьдаг тийм л хаан. Энэ философийг л хүмүүст сайн өгөх хэрэгтэй” хэмээн ярьсан байдаг.
Дэлхийд үнэлэгдсэн монгол дуучид буюу сонгодгууд
М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний эхний хоёр байрыг Монголын дуучид эзэлсэн нь бас л нэгэн онцлох үйл явдал. Дуурийн дуучдын чадварыг шалгадаг уг уралдааны тэргүүн байрыг “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар хүртсэн бол залуу дуучин Э.Анхбаяр дэд байрын шагнал хүртэж монголчуудаа баярлуулаа. Энэ амжилтаараа тэд Монголд сонгодог урлаг хэрхэн хөгжиж байгааг баталсан гэхэд болно. 1960 оноос хойш зохиогдож байгаа энэ тэмцээний ялагчид дуурийн ертөнцөд од болон гялалздаг бичигдээгүй хуультай. Өнөөгийн сонгодог урлагт шигтгээ болон гялалздаг цөөнгүй дуучны амжилтын гараа яг Ариунбаатарынх шиг, Анхбаярынх шиг ийнхүү Глинкийн тайзнаас эхэлж байсан. Г.Ариунбаатар, Э.Анхбаяр хоёр залуу дуучид. Глинкийн нэр хүндтэй тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Г.Ариунбаатар хэдийгээр Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин ч өдгөө олон улсад данстай мэргэжлийн том дуучин болсон. Харин Э.Анхбаяр энэ хавар сургуулиа төгссөн залуу дуучин. Гэвч өнгөрсөн зургаадугаар сард Буриадад болсон олон улсын тэмцээнээс Гран При шагналыг хүртсэн нэгэн. Түүнчлэн дөрвөн жилд нэг болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин мөнгөн медаль хүртэж мөн л монголчуудаа баярлуулж байсан баярт үйл явдал энэ жил тохиосон. Сонгодог урлагийн олимп хэмээгддэг энэ уралдаанаас мөнгөн шагнал хүртсэн түүнийг Монгол Улс үнэлж Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнасан. Мөн дэлхийн шилдэг найман балетчины нэг Д.Алтанхуяг авьяаслаг залуустай Монголд анх удаа олон улсын балетын наадмыг зохион байгуулсан нь бас нэгэн онцлог үйл явдал байсан юм. Тив тивийн шилдэг бүжигчид ДБЭТ-ын тайзнаа “Уран хас”-ын аялгуун дор бүжиглэж монгол түмнийг бүжгийн ертөнцөөр аялуулсан нь бахдалтай байлаа. Түүнчлэн энэ жил ДБЭТ-ынхан “Тэнгэрийн ташуур” балет “Аида” дуурь гэсэн хоёр том шинэхэн бүтээлийг үзэгч түмэндээ ДБЭТ-ын тайзнаа “Уран хас”-ын аялгуун дор бүжиглэж монгол түмнийг бүжгийн ертөнцөөр аялуулсан нь бахдалтай байлаа. Түүнчлэн энэ жил ДБЭТ-ынхан “Тэнгэрийн ташуур” балет “Аида” дуурь гэсэн хоёр том шинэхэн бүтээлийг үзэгч түмэндээ өргөн барьсан гэдгийг дахин дуулгая. Атилла хааны талаар өгүүлэх “Тэнгэрийн ташуур” бүжгэн жүжгийн хөгжмийг балетмейстер А.Батдэлгэр бичиж мөн өөрөө найруулан тавьсан. Хүн гүрний их ойд зориулагдсан энэхүү бүтээлийг Америкийн Стэнфордын их сургуулийн профессор удирдан дохисон. Үндэсний бүтээлийг, тэр дундаа шинэ бүтээлийн анхны тоглолтыг гадаадын удирдаач тоглуулсан анхны тохиолдол энэ байлаа. Хүн төрөлхтний туүхэнд туурвисан хамгийн төгс, хамгийн агуу “Аида” дуурийг өнөө хэр сонгодог урлагийн ертөнцийн ноён сүмбэр оргил хэмээдэг. Тэгвэл энэ ноён сүмбэр оргил ДБЭТ-ын тайзнаа анх удаа эгшиглэсэн. Тэгээд ч “Аида”-г тайзан дээрээ амилуулсан театр дэлхийд тоотой хэдхэн бий. Тийм ч учраас “Аида”-г тоглосон театр дэлхийн хаана ч өндрөөр үнэлэгддэг гэдэг. Энэ мэтчлэн сонгодог урлагийнхан ургац арвинтай нүүр бардам нэгэн жилийг үдэж буй.
Шагнал шүүмжлэлийг зэрэг амссан дуучин
Оны төгсгөлд хамгийн их сенсаци тарьсан дуучин бол 15 жилийн тэртээ “Камертон” хэмээх хамтлагийг байгуулж байсан дуучин Д.Болд. “Монгол поп” нэртэй тоглолтоо төрийн ордонд хийж түүнээсээ хойш нэг их удалгүй Төрийн соёрхолт хэмээх том шагнал хүртсэн нь түүнийг хэл аманд өртөхөд хүргэсэн. Түүнийг төрийн ордонд тоглолтоо хийнэ гэхэд гайхаж байсан хүн цөөнгүй. Аргагүй л дээ. Урьд өмнө төрийн ордонд урлагийн тоглолт болж байсан биш. Төрийн соёрхолтыг үнэгуйдүүллээ хэмээх шүүмжлэлээс салж амжаагүй байсан Д.Болд хөгжмийн зохиолч Б.Чинбатаас болж дахин нэгэн шүүмжлэлд өртсөн. Учир нь Чинбаа ч гэсэн “Давтагдашгүй” нэртэй тоглолтоо давтан хийхээр болсон. Гэхдээ бас төрийн ордонд. Ингэснээр төрийн ордныг хүртэл урлагийн тайз болголоо гэсэн шүүмжлэлд өртсөн.
“Супермен” хочит Дувайт Ховард Монголд
Америкийн мэргэжлийн сагсан бөмбөг буюу NBA-гийн шилдэг тоглогч үргэлж “smile”-тодруулж явдаг “Супермен” хочит “Орландо Мэжик” багийн төвийн тоглогч Дувайт Ховард Монголд ирснийг энэ оны спортын онцлох үйл явдлаар сонгож байна. Өдгөө 26 настай NBA-гийн супер од Азийн цээжинд орших Монгол Улсад ирсэн нь түүнийг шүтэн биширдэг олон мянган залуусын цөсийг хөөргөсөн. Түүнийг шүтэн бишрэгчид Ховард, Ховард хэмээн нэрийг хэлэн нэгэн зэрэг хашгиран угтах. Энэ үед тэрбээр “wow” гэдэг угнээс өөр үг хэлж чадаагуй гэдэг. Гурван хоногийн турш Монголын залуустай тэр дундаа нийгмийн сайн сайхны төлөө эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалсан тэрбээр “Монголыг ийм сайхан орон гэж ёстой төсөөлж байсангүй. Намайг мэдэх нь бүү хэл миний нэрийг ч сонсож байгаагүй байх гэж бодож байлаа.
Гэтэл өнөөдөр миний нэр бичсэн самбар, зурагт хуудас барьсан хүмүүс угтаж байна. Би Монголд заавал эргэж ирнэ” гэх амлалтыг өгсөөр нутаг буцсан. Тэрбээр дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-ын улирлын шилдэг хамгаалагчийн шагначыг сүүлийн гурван жил дараалан хүртсэн, Бүх оддын тоглолтод таван удаа сонгогдон оролцсон, 2008 оны Slam Dunk-ийн аварга, 2009 оны дорнод бүсийн аварга билээ.
Монголын эмэгтэй уулчин эврестийн оргилд гарлаа
Монголын уулчдын түүхийн хуудас нэгээр нэмэгдлээ. Дэлхийн дээвэр Эверестийг зорьсон олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа тавдугаар сарын 21-нд 06.30 цагт Эврестийн оргилд гарсан юм.
Тэрбээр дэлхийн ноён оргилд гарсан Монголын анхны эмэгтэй болов.
Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа Эврестэд авирахаар 2011оныдөрөвдүгээр сарын дөрвөнд Улаанбаатараас мордсон тэрбээр 2007 онд Эврестэд анх авирсан юм. Гэвч тухайн үед эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмэгтэй уулчид авиралтаа зогсоож байсан юм. Үүнээс дөрвөн жилийн дараа Б.Гангаамаа дэлхийн ноён оргилыг дахин зорьж, мөрөөддөө биелүүлсэн юм.
Түүнчлэн Монгол Улсын гавьяат тамирчин Өсөхбаяр дэлхийн ноён оргил нь Эврестэд хоёр дахь удаагаа гарсныг онцлохгүй байх аргагүй.
6004 бөх нэг дор
Манай улс үндэсний өв соёлоо дэлхий нийтэд танилцуулан Гиннесийн амжилтаңд хамгийн олон бөх нэгэн зэрэг барилдсан амжилтаар нэрээ бүртгүүлэхээр Монгол Улсын өнцөг булан бүрээс 6002 бох цугларч нэг дор барилдсан нь оны онцдох үйл явдалд орох нь зүй ёсны хэрэг. Хүчит эрсээр ногоон дэвжээгээ бүрхүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэн бөхчүүдээ багтааж ядаж байлаа. Монгол бөхийн холбооноос анх 4096 бөх барилдуулахаар бүртгэлийг зарласан ч, cap гаруйн хугацаанд түунээс хол давж, 6002 бөх бүртгүүлсэн юм. Монгол бөхийн холбооны ерөнхийлөгчийн хэлснээр бол цаг хугацааг нь тавиу тавьж өгсөн бол 6000-ыг хол давах бөхчүүд цуглах байсан тухай энэ үеэр онцолж юм.
Гиннесийн амжилтанд нэрээ мөнхлөн үлдээх энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэлж, нээлтийн ажиллагааг эхлүүлсэн ба дэлхийн хэмжээнд нэрээ үлдээх арга хэмжээнд Монголын үндэсний бөхийн аварга арслангуудаас гадна төрийн түшээ болсон эрхмүүд, урлаг соёлын ажилтан гээд л олны танил болсон эрхмүүд ч Монгол Улсынхаа нэрийг гаргах энэхүү эрхэм үйл ажиллагаанд оролцсон юм. Жигаээлбэл УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Батбаяр зэргээр гадна улс цолтой бөхчүүд болох улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын гарьд Ж.Баяржавхлан, улсын гарьд И.Доржсамбуу, улсын гарьд н.Ганбаатар, улсын заан н.Бат-Эрдэнэ болон олон улсын цолт бөхчүүд, аймаг, сумын цолтой бөхчүүд хүчийг үзсэн. Бүтэн долоо хоногийн турш барилдсан тэдний түруүг улсын начин Санжаадамба түрүүлж хийморьтой нэгэн гэдгээ харуулсан билээ.
Дэнжийн мянгын дэлчгэр шар хариугаа авлаа
Монголчуудын хувьд 2008 он амжилтаар дүүрэн өнгөрсөн. Учир нь энэ жил Бээжингийн олимпод манай улсын тамирчид тэр дундаа боксын залуучууд ганзага дүүрэн эх орондоо ирсэн. Түүний нэгэн медалийг өвөртөлж ирсэн жаахан шар хүү бол П.Сэрдамба. Тухайн үед бэртлээс болж Хятадын тамирчинд харамсалтайгаар ялагдаж байсан тэрбээр Азарбайжаны нийслэл Баку хотод болсон дэлхийн ‘аварга шалгаруулах тэмцээнд “Би дэлхийн хэмжээний тамирчин” гэдгээ баталж дэлхийн аварга гэх эрхэм нэрийг зүүж чадсан.
Үүнийг оны онцдох үйлд оруулах нь нэр төрийң хзд эг. Жижигхэн биедээ баймгүй хүчтэй тэрбээр энэ ялалтаа “Миний хувьд хүсэн хүлээсэн ялалт бас медаль байсан. 2008 оны Бээжингийн олимпийн наадамд ялагдаж байсан Хятадын тамирчин Зао Ши Минтэй таарч хариугаа авна тэж бодож байсан ч оноолт таарсангүй.
Гэхдээ би өнөөдөр дэлхийн аварга гэх эрхэм нэр хүндийн эзэн боллоо” хэмээн хэлж байсан юм. Дэнжийн мянгын дэлчгэр шар хэмээн хочлогдож явсан түүнийг дэлхийн авярга болоход баярлах хүн олон байсан.
Лондонгийн олимпод оролцох эрхийн салхийг Б.Сэр-Од хагаллаа
Бөхөөрөө дэлхийд гайхагдаж хүчтэй өрсөлдөгчдийн тоонд ордог монголчуудыг хөнгөн атлетикийн төрлөөр олимпийн эрх авна чинээ хэн ч санаагүй биз ээ. Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос баталсан дүрмээр 2011 оны дөрөвдүгээр сараас олимпийн эрхийн төрлөөх тэмцээнүүдийг явуулж эхэлсэн ба энэ л үеэс хөнгөн атлетикчдийн “цусгүй тулаан” эхэлсэн гэж хэлж болно. Энэ тулааны эхний тэмцээнээс буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр улсын дээд амжилтыг эвдэж 2 цаг 11 минут 35 секунт хурдалж олимпийн эрхийг өвөртөлж чадсан юм. Тэрбээр булган сүүлтэй байж Турк улсын Истанбул хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шагналт тавдугаарт байрт шалгарч албан ёсоор эрхээ авсан тамирчин бол олон улсын хэмжээний мастер Б.Чулуунбат. Түүний дараагаар “Лондон-2012″ олимпид оролцох эрхээ авсан анхны эмэгтэй тамирчин бол Бээжингийн олимпод алтын энэтэй мөнгөн медаль хүртсэи Монгол Улсын гавьяат тамирчин О.Гүндэгмаа. Тэрбээр АНУ-ын Форт Беннинг хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнээс олимпод оролцох эрхээ авсан юм. Тун удалгүй “Лондон-д хөнгөн атлетикийн төрөлд оролцох хоёр дахь эрхийг ОУХМ Л.Отгонбаяр 2 цагт 39 минут 40 секунт хурдалж олимпийн эрхээ авсан юм. Түүний дараагаар азтай адтай гэдгээ харуулж олимпийн эрхээ авсан тамирчин бол Ж.Гантөгс. Байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шөвгийн наймд үлдэж олимпийн эрх авах ёстой байсан ч Ж.Гантөгс үлдэж чадаагүй. Гэхдээ тэрбээр азтай байж шөвгийн наймд үлдсэн тамирчид бүгд олимпийн эрхээ авсан байсан ба олимпийн эрх хойш шилжиж түүнд олимпод оролцох эрх ирсэн юм. Түүний араас чөлөөт бөхийн тамирчин О.Насанбурмаа олимпид оролцох эрхтэй болсон юм. Эд бол одоогоор олимпийн эрхээ авчихсан байгаа Монголын хүчит тамирчид. Дараа жилийн наадам хол байна даа хол байна гэж хэлдэгчилэн Лондонгийн олимп болох хол байгаа учраас олимпийн эрхийн буухиа цааш үргэлжлэх нь дамжштүй.
Халаа солиотой ч чөлөөтийнхний 50 жилийн ой хамгийн сайхан боллоо
Дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг хамгийн олон удаа гаргасан спортын төрөл бол чөлөөт бөх. 1961 онд Монголын бөхийн холбоог үүсгэн байгуулж байсан бол 1966 онд Монголын чөлөөт бөхийн холбоо биеэ даасан спортын холбоо болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Энэ жил 50 нас хүрсэн тэдний амжилтын буухиа агуу байна гэхэдэ буруудах1үй. Холбооны анхны ерөнхийлөгчөөр генерал Б.Жамъян ажиллаж байсан , ба Даваасамбуу, Бямбажав, Гүррагчаа, С.Батболд, Т.Бадамжунай, Ч.Ганзориг нарын хүмүүс тус холбоог өнгөрсөн хугацаанд удирдаж байсан билээ.
Харин 2009 оны гуравдугаар сарын 13-наас эхлэн “Гацуурт” ХХК-ны захирал, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Чинбат тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Чөлөөтбөхийнхолбооны анхны медалийн буухиа 1963 онд Будапешт хотноо болсон. Ах дүү найрамдалт армиудын олон улсын тэмцээнээс С.Цэрэн, Ц.Санжаа нар хүрэл медаль хүртсэн нь Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх анхны олон улсын тэмцээний медаль байсан юм. Харин дэлхийн анарга шалгаруулах тэмцээний анхны амжилтыг Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат 1967 онд хүрэл медаль хүртсэнээр эхлүүлсэн бол анхны мөнгөн медалийг Б.Жамсран, Х.Баянмөнх /1971/ нар хүртэж, анхны алтан медалийн эзнээр З.Ойдов /1974, 1975/ тодорч, дэлхийн хогаой аварга болж байсан түүхтэй.
“Улаанбаатар таймс” сонин
URL: