Л.Энх-Амгалан дарга аа! та наад суудлаасаа бууна уу?

olloo_mn_1543552428_uih

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд 71 гишүүн хүрэлцэн иржээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар ганц асуудал хэлэлцэх хуваарьтай байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг хуралдаан даргалах нь зохисгүй гэж үзлээ. Гишүүдийн зүгээс “Л.Энх-Амгалан та Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан хүн. Иймээс чуулганыг удирдах зохисгүй байх. Иймээс С.Санжмятав даргаар хуралдуулах хэрэгтэй” гэсэн горимын санал гаргалаа.

Мөн гишүүдийн зүгээс “Л.Энх-Амгалан дарга аа, та наад суудлаасаа бууна уу” гэсэн шаардлагыг тавилаа. Гэвч хуралдаан даргалагчийн зүгээс гишүүдийн горимын саналаар санал хураалт явуулсангүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих