“Өргөө” зочид буудлыг хувьчилсан экс хотын дарга
УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын экс захирагч Ц.Батбаяр анхаарлын төвд байгаа “Өргөө” зочид буудлын хувьчлалд буруутгадаг.
Харин эрхэм гишүүн энэ талаар ихэд сонирхолтой хариултыг өгсөн байна. Тухайлбал эрхэм гишүүнийг хотын даргаар томилогдон ирэхэд нь “Өргөө” зочид буудлыг биеэ үнэлэгчдийн газар болоод байна, асуудлыг цэгцлээч гэж хүмүүс түүнээс үргэлж шаардах болсон гэнэ.
Тиймээс хэл амны бай болоод байгаа буудлыг хувьчилж газрыг орвонгоор нь өөрчилж эдийн засгийн эргэлтэнд оруулж байж санаа нь амарсан гэнэ шүү.
Гэхдээ янхны газар байсан гэдэгт эргэлздэг хүн олон юм билээ. Мэдэхгүй юм даа.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: