Ц.Цолмон: УИХ-ын дарга өрөөндөө байгаа
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийж байна. Тэрээр “УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсний дараа Ёс зүйн дэд хороог хуралдуулах хүсэлт тавьсан. Тус дэд хороо хуралдахаар хүлээж байна. Ирц нь бүрдэхгүй байна. Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа чуулган хуралдана. УИХ-ын ажиллагаа хэвийн явагдаж байгаа. УИХ-ын дарга өргөдлөө өгөөгүй. УИХ-ын дарга өрөөндөө байгаа. Ёс зүйн дэд хорооны хуралд оролцохоор гишүүний хувиар картаа хийчихээд хүлээж байгаа гэв.
URL: