Эрдэмтэд хамгийн алдартай хоёр хувилбарт зургийн нууцыг тайлжээ
Хоёр хувилбарт зургуудаас хамгийн алдартай “Миний эхнэр, миний хадам эх” хэмээх бүтээлийн нууцыг эрдэмтэд тайлжээ. Зураг дээр залуу бүсгүй /Арагшаа харсан, нүүр царай нь харагдахгүй/, хөгшин эмгэн /том хамар бүхий нүүр нь бүхэлдээ харагдана/ дүрслэгдсэн байдаг бөгөөд хүмүүс алинаар нь хардгийг судлан тогтоох ажлыг Өмнөд Австралийн Флиндерсийн их сургуулийн эрдэмтэд хийж, гүйцэтгэсэн байна. Улмаар аль байдлаар харах нь тухайн хүний наснаас хамаардаг болохыг тогтоожээ.
Судалгаанд дэлхийн 22 орны 18-68 насны 666 хүн хамрагдсан бөгөөд 30-аас доош насныхан залуу бүсгүйг, 30-аас дээш насныхан хөгшин эмгэнийг түрүүлж харж байгааг баталжээ.
Eagle.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
худлаа.БИ АХИМАГ ХҮН БОЛОВЧ ЭМГЭНИЙГ НИЛЭЭД УДАЖ ОЛЖ ХАРСАН.