Онигоо
- Чиxээ яагаад xөвөнгөөр бөглөчиxөөв? Өвдөө юу?
-Yгүй ээ, багшийн xэлсэн үг, миний нэг чиxээр ороод нөгөө чиxээр гараад байгаа юм байх аа. -
1 эр аялж яваад хүний мах иддэг зэрлэгүүдэд баригджээ
-За нэр чинь хэн бэ?
-Тэртээ тэргүй идэхийн хооронд нэрээр яахнуу?
-Менюндээ бичнээ.. - - Ээжээ! Таныг бага байхад компьютер байсан уу?
-Үгүй
-Гар утас?
-Үгүй
-DVD тоглуулагч?
-Үгүй
-Та деназовр амьдаар нь харсан уу? - -Ээжээ би өнөөдөр 5 авсан… Ээж нь баярлан:
-Миний хүү ямар хичээл дээр онц авав?
-Монгол хэл дээр 3, тоон дээр 2, нийлээд 5. - Жолооны анги. Улсын шалгалт:
-За нөхөр байлдагч, баруун тийш эргэх үед аль дугуй хамгийн бага эргэдэг вэ?
-Запас дугуй л юм шиг байна даа. - Нэг нөхөр тарвага агнахаар яваад нэг тарвагатай ирэхийг харсан найз нь
-Анх удаа анд явсан гэхэд хоосонгүй ээ. Гэхдээ чи яаж буудахаараа сумны оргүй байдаг билээ.
-Өө харин сумаа дуустал будаад ерөөсөө ондоггүй ээ
-Тэгээд яаж алсан юм
-Өөрөө инээсээр байгаад элэг нь хөшөөд үхцэн - -Эмч ээ, надад дадлагын оюутан хагалгаа хийх юм уу?
-Тэгнэ.
-Буруу хийчихвэл яах уу?
-Муу л авдаг байх даа… - Эхнэр Солонгос сериал үзнэ. Нөхөр:
-Наад балиар юмаа боль! 40-р анги гарах үеэр нөхөр:
-Хайр аа, энэ чинь Жан захирлын аав билүү? - Баавгай туулайг өдмөөр санагдаж
Баавгай: -Хөөе чи нисдэг тэргэнд сууж үзсэн үү?
Туулай: – Үгүй
Баавгай: – Үзмээр байна уу?
Туулай: – Тэгье
Тэгсэн баавгай шидчихээд за болов уу?
Дараа туулай таараад баавгай ахаа та нисдэг тэргэнд сууж үзэх үү гэж.
Баавгай инээд нь хүрч тэгье.
Туулай банзаар толгой руу нь хэд хэд цохиод авчээ.
Баавгай: Яаж байна?
Туулай: Сэнснээс нь холд л доо - - Найзыгаа уучлаарай!
- Яасан гэж?
- Эхнэр маань миний 3 сарын цалингаар булган шуб аваад.
- Тэгээд маньд ямар хамаатай юм?
- Маргааш танай эхнэрт үзүүлнэ гэнээ. - Эхнэр: Би өнөөдөр шинэ даашинз захиалсан
Нөхөр: Дахиад уу, чи намайг наад даашинзны мөнгийг яаж ол гээв.
Эхнэр: Би чамд санхүүгийн зөвлөгөө өгөх гэж суугаагүй шүү.
URL: