Нотлох баримт хангалттай цуглажээ
Долоодугаар сарын 1-ний гэх хэргийн мөрдөн байцаалт дуусч прокурорт шилжүүлжээ.
Үүнтэй зэрэгцэн уг хэргийн талаар элдэв янзын мэдээлэл цацагдаж, олныг төөрөгдүүлэх боллоо. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтыг зарим нь үгүйсгэж байгаа бол нөгөө хэсэг нь үнэн хэмээж буй юм.
Түүнчлэн “Цагдаа ба ар гэр”-ийн холбооноос мэдээлэл хийхдээ Х.Тэмүүжин гишүүнийг “Худал мэдээлэл цацаж, цагдаа нарыг буруутгах гэж байна” хэмээж байв. Харин бодит байдал дээр долоодугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой материалууд мөрдөн байцаалтын явцад хангалттай цугласан байна.
Улсын ерөнхий прокурорын газрын дарга Д .Дорлигжаваас энэ хэргийн явцын талаар тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурорт хянагдаж байгаа. Хэргийн нотлох баримт хангалттай болохоор удахгүй шийдэгдэх байх. Х.Тэмүүжин гишүүний дэлгэсэн баримтаас өөр зөндөө нотолгоо байгаа.
Тэгэхээр шалгах явцад хүндрэл учрахгүй” хэмээн тодруулсан юм.
А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: