Охидод бэлгийн боловсрол олгоё

pregnancy-gestatio_2637113b

Манай улсын хувьд 0-18 насны охид нийт эмэгтэйчүүдийн 35 хувийг эзэлж байна.  Өөрөөр хэлбэл манай Улс 560 мянган охидтой. Охидод гэр бүлийн боловсрол, төлөвлөлт, бэлгийн, нөхөн үржихүйн боловсол олгох хэрэгтэй байгааг Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан судалгаанаас харж болохоор байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бэлгийн харилцаанд ороход элдэв халдварт өвчнөөс, хүсээгүй жирэмслэлтэд өртөхгүй байхаас хамгаалах нь эмэгтэй хүний л асуудал. Тэрнээс үүдэн аливаа нэг эрсдэл гарлаа гэхэд эмэгтэй хүнийг “Чи эм уухгүй яасан юм, чи бэлгэвч хэрэглэе гэж хэлэхгүй яасан юм” гэх зэргээр эрчүүд буруутгадаг. Эрэгтэй хүн үүрэг, хариуцлага хүлээдэггүй. Тиймээс л охидод бэлгийн боловсрол чухал байна. Өсвөр насны гурван эх төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлжээ 2017 оны байдлаар Улсын хэмжээнд БЗДХ-ын 22230 тохиолдол бүртгэгдсэнээс 15-19 насны охидын өвчлөл 1653 тохиолдол буюу нийт өвчлөлийн 7.43 хувийг эзэлж байна. Зонхилон тохиолдох БЗДХ (тэмбүү, заг хүйтэн, трихомониаз)-ын тохиолдол 15364 бүртгэгдсэнээс 15-19 насны охидын өвчлөл 1091 тохиолдол буюу 7.1 хувь байна. ХДХВ-ийн халдвар авсан 1 охин бүртгэгдсэн байна. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 11.3 хувийг өсвөр насны буюу 15-19 насны охид эзэлж байгаа бөгөөд 2016 оны байдлаар 3 өсвөр насны эх төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлжээ. 2016 оны байдлаар манай улсад нийт 79.9 мянган хүүхэд мэндэлсэн бөгөөд үүний 3839 нь буюу 4.8 хувь нь 15-19 насны охидоос төржээ. Харин тухайн онд 18316 үр хөндөлт хийгдсэн ба нийт үр хөндөлтийн таван хувийг 20-иос доош насны эмэгтэйчүүд хийлгэсэн бөгөөд үүнийг тоон үзүүлэлтэд шилжүүлж үзвэл 916 өсвөр насны охид үр хөндүүлжээ. Өмнөх 2015 онтой харьцуулж үзэхэд нийт төрөлт 2210 нэгжээр буурсан үзүүлэлттэй байгаа ч өсвөр насны охидын төрөлт 244 нэгжээр өссөн үзүүлэлтэй байна. Охидын төрөлтийг 15-19 насны эмэгтэй хүн амын тоотой харьцуулж үзэхэд нийт өсвөр насны охидын 3.3 хувь нь хүүхэд төрүүлжээ. Харин 2017 оны байдлаар Улсын хэмжээнд БЗДХ-ын 22230 тохиолдол бүртгэгдсэнээс 15-19 насны охидын өвчлөл 1653 тохиолдол буюу 7.43 хувь байна. Зонхилон тохиолдох БЗДХ-ын тохиолдол 15364 бүртгэгдсэнээс 15-19 насны охидын өвчлөл 1091 тохиолдол буюу 7.1 хувь. Үүнээс тэмбүү 6670 тохиолдол бүртгэгдсэн ба 8 хувь буюу 25 Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, 2017 он 26 “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, 2017 он 26 537 охид, заг хүйтэн 4422 тохиолдол бүртгэгдсэн ба 3.5 хувь буюу 155 охид, трихомониаз 4247 тохиолдол бүртгэгдсэн ба 9.39 хувь буюу 399 охид байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар зонхилон тохиолдох (тэмбүү, заг хүйтэн, трихомониаз) БЗДХ-ын 12153 тохиодол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 33.1 хувийг эзэлж байсан ба энэ нь 2016 оны мөн үеэс 19 өвчлөл буюу 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Охин хүүхдийг ад үзэх, дорд үзэх, ялгаварлах үзэл хандлага арилахгүй байна. Тухайлбал 3 эрэгтэй хүүхэд төрүүлсэн эмэгтэйг “дархан бэр” хэмээн хүндэтгэн өргөмжилдөг хэрнээ дараалан 3 охин төрүүлсэн эмэгтэйг дархлах нь үгүй. Бэрээ “дандаа охин төрүүлдэг” гэж гэрээсээ хөөсөн хадам ч байна. Бид өнөөдөр охидоо хэн болгон хүмүүжүүлж байгаа вэ гэдэг асуудал асуултын тэмдэг хэвээр байна. Эмэгтэйчүүд ч, эхчүүд ч өөрсдөө охиддоо хэрхэн ханддаг вэ? “Эмэгтэй болохоор чи гэрээ цэвэрлэх ёстой, хоолоо хийх ёстой, гэр бүлээ халамжлах үүрэгтэй” гэдэг утгаар бус амьдарч буй орчноо эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах, гэр бүлдээ санаа тавих нь хувь хүний хариуцлага хийгээд амьдрах ухаанд суралцаж буй хэрэг юм гэдэг утгаар нь бид охидоо хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Бид юуны түрүүнд охиддоо хандах уламжлалт, өөрөөр хэлвэл охидын эрхийг зөрчиж байгаа соёл хандлагатай тэмцэж өөрчлөлтийг бий болгож дэлхийн үзэл баримтлалтай хөл нийлүүлэх хэрэгтэй болж байна. 4228 үр хөндөлтийг 15-24 насны залуу эмэгтэйчүүд хийлгэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас гаргасан статистик мэдээллээс харахад дэлхийн хэмжээнд 1 жилд 3.9 сая 15-19 насны охид аюултай үр хөндөлт хийлгэдэг байна. 2016 оны байдлаар манай улсад нийт 18316 үр хөндөлт хийгдсэн ба өмнөх онтой харьцуулахад үр хөндөлтийн тоо 148 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. Байршлаар нь авч үзэхэд нийт үр хөндөлтийн 75.4 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн 24.6 хувь нь хөдөө орон нутагт хийгджээ. Үр хөндөлт өндөртэй аймгуудад Орхон (773), Дорноговь (598), Өмнөговь (425), Дорнод (419) болон Баян- Өлгий (331) аймгууд багтаж байгаа бөгөөд нийт үр хөндөлтийн 16.9% нь эдгээр аймгуудад хийгдсэн байна. Мөн оны байдлаар нийт үр хөндөлтийн 23 хувь (4228 үр хөндөлт)-ийг 15-24 насны залуу эмэгтэйчүүд хийлгэсэн байна. 2007-2016 онуудын 24 хүртэлх насны охид, залуу эмэгтэйчүүдийн үр хөндөлтийг харуулсан бөгөөд 10-н жилийн хугацаанд хэт хэлбэлзсэн үзүүлэлттэй байгаа нь харагдаж байна. Мөн онуудад 15-24 насны охид, эмэгтэйчүүдийн үр хөндөлт 3.1-ээс 6.1 мянгын хооронд өндөр хэлбэлзэлтэй байсан бол хамгийн бага үзүүлэлт нь 2008 онд 3129 буюу нийт үр хөндөлтийн 29.3 хувь, хамгийн өндөр үзүүлэлт нь 2012 онд 6156 буюу нийт үр хөндөлтийн 33.3 хувийг эзэлж байжээ. Дээрх судалгаанаас харахад улсын хэмжээнд 15-19 насны охидын дунд үр хөндөлт их байна. Нийт насныхны төрөлт буурсан хэр нь охидын төрөлт нэмэгдсэн байх юм. Үүнээс үзэхэд өсвөр насны охидод бэлгийн болоод нөхөн үржихүйн мэдлэг, боловсрол олгох нэн шаардлагатай асуудал тулгараад байгааг харж болохоор байна. Гэтэл БСШУСЯ ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөс Эрүүл мэндийн хичээлийг хасч, биеийн тамир, биологийн хичээлтэй хавсарга байдлаар оруулах шийдвэрийг гурван жилийн өмнө гаргасан. Энэ жилээс эргээд эрүүл мэндийн хичээлийг оруулахаар болсон. Эрүүл мэндийн хичээлийн цагийг хүртэл ийнхүү хавсарга байдлаар оруулах болсноор охид интернетээс баттай биш мэдээлэл олж авдаг, танихгүй хүнээс онлайнаар зөвлөгөө авч эм ууж үр хөндөлт хийлгэж өөрийгөө ирээдүйгээ “үгүй” хийж байна. Тиймээс л эцэг эхчүүд охидтойгоо бэлгийн харилцааны талаар илэн далангүй ярилцаж, алдаа гаргахаас нь сэргийлмээр байна. Суурь боловсролд ч эрүүл мэндийн хичээлийн цагийг цогцоор нь оруулж өгч бэлгэвч, бэлгийн харилцааны тухай, хүсээгүй жирэмслэлтээс хэрхэн хамгаалах тухай багш нар сурагчидтайгаа ний нуугүй ярилцаж ухаантай, бодолтой амьдрах ухагдахууныг охидод ойлгуулах нь чухал байна.   Г.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих