Нүүрс тээврийн жолооч нар архинд донтох эмгэгтэй болж байна гэв
Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрсэн байгаа талаар мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн болон “Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Гашуунсухайтад нийт 13 мянган жолооч том оврын автомашинаар нүүрс тээвэрлэдэг. Үүний 6 мянга орчим нь Цагаанхад орчимд түгжигдээд байгаа аж. Хэдий нүүрсээ буулгасан ч машинаа хүлээлгэж өгөхөөс нааш орхиод ар гэр рүүгээ буцаж чадахгүйд хүрээд байгаа бөгөөд улмаар архидан, согтуурах, гэмт хэрэгт холбогдох нөхцөл үүсээд байгаа гэдгийг Тээвэрлэгчдийн холбооны тэргүүн З.Түвшинзаяа ярив.
Нүүрс тээврийн жолооч нар хар хүйтэнд 10-30 хоног кабиндаа хонож байна. Улмаар сэтгэл гутралд орсон жолооч нар архинд орох, архины эмгэгтэй болох өвчлөмтгий болж байгаа тул жолооч нарыг нэн даруй дулаан байр, цалин мөнгөөр хангах тухай шаардлагыг Засгийн газрын гишүүдэд хүргүүлж байгаагаа дуулгав.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: