Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг цагдан хорьжээ
Өнгөрсөн долоо хоногт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг цагдан хорьжээ. Энэ талаарх мэдээллийг АТГ-аас тодруулах гэсэн боловч татгалзсан хариу өгсөн юм.
О.Эрдэнэбулган нь 2012-2014 онд “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газрын үед дэд сайдаар ажиллаж байсан билээ. Түүнийг Засгийн газар, Монголбанкнаас мөнгө гаргаж, аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн бөгөөд шатахууны үнийн өсөлтөөс хамгаалахын тулд шилжүүлсэн хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа юм.
https://paparatsi.mn/n5d
URL: