Өглөө эртлэн босох гэж үйлээ үздэг хүн бусдаас илүү ухаантай байдаг
Та өглөө босох гэж бөөн юм болдог уу? Ямар ч зүйл болж байсан дахиад хэдхэн минут нүдээ анин хэвтэж, өглөөний хүнд мэдрэмжийг үл тоон давж чаддаг нэгэн мөн бол та өглөө эртлэн босдог хүмүүсээс ухаантай нэгэн. Зөвхөн ухаантай байгаад ч зогсохгүй илүү аз жаргалтай байдаг гэдэгтэй ч маргахгүй гэнэ.
“Why Night Owls Are More Intelligent” судалгаагаар өөрийн нойрыг хянаж чаддаг, мөн орой унтаж, өглөө өөрт хэрэгтэй нойроо нөхөн авч чаддаг хүмүүс илүү бүтээлч, ухаалаг байдаг гэж дүгнэжээ.
Судлаач Сатоши Каназава, Каяа Перина нар сэрүүлгээ унтрааж, өглөө босох хүнд хэцүү мэдрэмжийг үл тоож дахин хэдэн хормыг өөртөө бэлэглэж чаддаг хүмүүс өөрийгөө төлөөлөх, өөрийгөө удирдах ихээхэн чадвар, мэдрэмжтэй байдаг гэсэн байна. Та “ёстой” гэсэн үүднээс, дургүй зүйлдээ өглөө эртлэн сэрэхийн оронд өөртөө дахин хэдэн хором олгож байгаа нь тэр.
Мөн 1998 онд хийсэн Соутамптоны судалгаагаар оройн 11 цагаас хойш унтаж, өглөө 8 цагаас хойно сэрдэг хүмүүс илүү аз жаргалтай, эрүүл амьдралын хэвшилтэй байдаг гэж ээ.
“Судалгаанд оролдсон хүмүүсийн 365 нь буюу 29 хувь нь 11 цагаас өмнө орондоо орж, 8 цагаас өмнө сэрдэг, 318 нь буюу 26 хувь нь 11 цагаас хойно унтаж, 8 цагаас хойно сэрдэг байв. Гэвч эртлэн босдог хүмүүс орой унтдаг хүмүүсээс илүү баян эсвэл амжилттай байна гэсэн үндэслэл харагдсангүй. Харин ч шөнийн шар шувуунууд амьдралдаа ихээхэн бүтээлч хандаж, хүссэнээ хийж чаддаг, илүү амжилттай байж чадаж байв.
Мөн үүнээс илүү унтдаг (11, 12 цаг орчим), маш олон цагийг нойрсож өнгөрүүлдэг хүмүүс байсан. Тэдний хувьд байдал өөр. Учир нь тэд бусад хүмүүстэй харьцуулахад бүтээмж бага мөн нас барах эрсдэл нь бусад 9 цаг унтдаг хүмүүсийнхтэй харьцуулахад 1.7 хувиар их байна. Харин 8 – 9 цагийг унтаж өнгөрүүлдэг хүмүүст энэ эрсдэл арай бага” хэмээн судалгаандаа дурджээ.
URL: