Хэн ч vр хvvхдээрээ бахархдаг, гайхуулдаг, хайрладаг
Vр хvvхдээрээ бахархдаг, гайхуулдаг болохоороо та хvvхдээ заримдаа чармай нvцгэн, заримдаа хенген шингэн хувцасласан, заримдаа хувцастай нь гудамжинд олон танихгvй хvмvvcийн емне зогсоогоод харуулдаг уу?
Эдгээр танихгvй хvмvvc таны нандин сайхан vрийг шvлэнгэтэн харж, шvлсээ гоожуулахад та дуртай нь аргагvй бахархсан хэвээр байдаг уу?
Зарим гаж донтой новшнууд хvvхдийг чинь хараад емдее шувталж, гар хангалга хийхэд та хvvхдээ бахархалтайгаар емне нь зогсоосоор л байх уу?
Энэ гаж донтон таны хvvхдийг цааш нь олон гаж донтонгуудад “энд зогсож байдаг юм, ирж харж хvслээ хангаарай” гэж тараавал таньд зvгээр vv?
Яалаа гэж дээ! Чи чинь мэдрэл муутай юмуу? гэж vv?
Тэгвэл яагаад та нандин сайхан vрийнхээ зургийг, шалдан нvцгэн, хувцастай хувцасгvй нь интернетэд тавиад, дэлхийн 7 миллиард хvмvvcт vзэсгэлэн болгож харуулаад, тvvн доторх хичнээн сая гаж донтон, хvvхдийн наймаачин, алуурчдын шvлсээ савируулж, хvслээ хангах хэрэгсэл болгоод байгаа юм??!
Хvvхэд яагаад алга болдгийг мэдэх vv?
Гаж донтой юмнууд интернетээр компютерийг чинь хаана байгааг нь, гар утсыг чинь gps- ээр хаа байгааг нь метрийн алдаглалгvй тодорхойлчихдог юм!
Бvх интернеттэй холбоотой хэрэгсэл хиймэл дагуултай холбоотой, тvvгээрээ дэлхий даяар хэнд ч нээлттэй.
Хvvхэд хулгайлдаг новшнуудын ард маш баян гаж донтонгууд захиалгаа егеед л сууж байдаг юм!
Тэд таны хvvхдийн зургийг интернетэд хараад, “энэ хvvхдийг!” гээд захиалахад интернетээс хувцас захиалж байгаа юм шиг л бvтнэ.
Маш хялбар!
Зураг нь интернетэд байгаа хvvхдийн нэр ус, хаяг, цэцэрлэг, сургуулийг тогтоодог бvхэл бvтэн IT баг ажилладаг. Энэ бол хэцvv ажил биш.
Тэд хаягийг тодорхойллоо.
Хамгийн хямд тесер зардлаар энэ хvvхдийг хулгайлах бага гарын гvйцэтгэгчид нь хэдхэн долларын хелсеер дуртайяа Хятадаас хvрч ирээд хулгайлчихна.
Энэ хvvхдэд бичиг баримт бvрдvvлдэг баг ч ажиллаж байгаа. Тэд энэ хvvхдийг захиалагч руу нь явуулна. Гvйцээ!
Vр хvvхдээ битгий vзэсгэлэн болгож, дэлхий даяар тавь!
Та vр хvvхдvvдээ хамгаалах vvрэгтэй!
Би хvvхдvvдийнхээ зургийг интернетэд, fb- д тавьж байхыг та ер нь харсан уу?
Хараагvй биз дээ?
Би хvvхдээрээ бахархдаггvй болоод тэр vv? Хvvхдээ гайхуулдаггvй болоод тэр vv?
Vгvй шт.
Хvvхдээрээ бахархах, гайхуулах боломжийг би алдахгvй.
Гэхдээ зевхен эмээ евеед нь, ах дvvс, хамаатан садандаа, найзууддаа гайхуулна.
Миний хvvхдийг бас хайрлаж бахархах хvмvvcт би миний хvvхдийг харах, сонсох, бахархах боломжийг, эрхийг олгоно.
Яагаад гэвэл би хvvхдvvдээ хайрладаг, хамгаалдаг болохоороо.
URL: