Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Бензин дутуу шахаж байгаа ” талаар мэдээлэл иржээ

grsgw-600x360Иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 дугаарт аравдугаар сарын 29-өөс энэ сарын 16-ны хооронд 98 иргэн ханджээ. Иргэдийн дийлэнх нь буюу 71 нь “Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад бүрдүүлэх бичиг баримт, рестораны тоног төхөөрөмжид дүгнэлт гаргуулах, хөдөлмөрийн харилцаа”-тай холбоотой асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн аж.

Түүнээс гадна “Гэр хорооллын хашаанд хоол хийж зарж байна”, “Муудсан махаар хоол хийдэг хоолны газар байна”, “Бензин дутуу шахаж байна”, “Барилгын суулт үүслээ” зэрэг 24 гомдол ирснийг харьяа дүүрэг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай албанд шилжүүлжээ. Харин дээрх 98 дуудлагын гурав нь Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хандсан байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих