Ч.Цэнгүүн шинэ жилийн ”халтуур”-ын захиалгад дарагдав уу

26111920_1933758346889484_9218624982252923133_n_500x500“Шонтой бүжиглэгч” Ч.Цэнгүүнийг шинэ жилийнхээ арга хэмжээний үеэр бүжиглүүлэх санал нэлээд ирж байгаа бололтой. Урлаг соёлынхон үүнийг “халтуур” гэх нь ч бий. Тэгвэл бүжигчин залууд халтуурын санал тавьсан хүмүүс нэлээд хөгжилтэй асуултууд асууж байгаа талаар тэрбээр хуваалцжээ. Тодруулбал, “Сайн уу эгчийн дүү, шинэ жилээр явах уу. Хэд гэх вэ?. Эгч нь нөгөөдүүлдээ хэлэх гэсэн юм?” гэх асуултуудын хариуд “Юм хэлэхгүй инээгээд байвал ойлгоорой” гэжээ. Түүнчлэн, “Хэдээр бүжиглэх вэ?” гэхээр нь “Тэдээр”, “Доошоо байна уу” ч гэх шиг. Яалаа ч гэж доошлох юм” гэжээ. Ямартай ч түүнийг шинэ жилдээ урьсан ч ханшийг нь буулгах хүсэлтэй хүмүүс олон байгаа бололтой. Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих