Улс төрийн мөнгөн шуурга “У.Хүрэлсүх ээ бид чамтай хамт”

46715038_1262695317203749_3607517957338431488_nЗасгийн газрыг огцруулах тухай шуугиж, УИХ хөнжилдөө хөлөө жийлцэж байхтай зэрэгцээд “У.Хүрэлсүх ээ бид чамтай хамт” гэсэн фрэймийг олон хүмүүс нүүр зураг болгондоо ашиглаж эхэлсэн. Гэтэл өчигдрөөс эхлээд энэхүү уриалга, фрэймийг өдрийн арван мянган төгрөгөөр тавиулж байжээ гэх мэдээлэл олон нийтийн хэрэгслээр шуугиж эхэллээ.
Хэрэв энэ үнэн бол Хүүк маань суудлаасаа буухгүй хэмээн их л хичээж байгаа бололтой. Харин эсрэгээрээ Ми даргын явуулга бол увайгүй л санагдана. За тэгээд хэн нь ч байлаа гэсэн энэ улс төрийн өндөр сэнтий их л ашигтай даг шүү. Өдрийн арван мянгаар хэдэн ч хүн худалдагдаж байдаг юм бүү мэд. Үүнтэй адил сандалтайгаа зууралдсан хоёр эрхмийн халааснаас хэдэн ч төгрөг урсаж байгаа юм. Ямартай ч хэн нь хэн бэ гэдэг нь удахгүй харагдах биз ээ.
М.Март
chuham.mn

URL:

Сэтгэгдэл бичих