Дуучин Н.Наранбаатар залуу гэр бүлд иж бүрэн гал тогоо бэлэглэжээ

HO

“Боловсрол” телевиз, үндэсний тавилга үйлдвэрлэгч “Kitchen all” компанитай хамтран хүргэдэг “Гал тогоо” шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорсон дуучин Н.Наранбаатар залуу гэр бүлийг дэмжин иж бүрэн гал тогоо бэлэглэжээ.

“Гал тогоо” шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэлсэн цагаас хойш 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий гал тогоог нийт дөрвөн айлд бэлэглэсэн байна.

Тус нэвтрүүлгийн дөрөв дэх гал тогоог дуучин Наагийн буюу Н.Наранбаатар “Боловсрол” телевизийн болон өөрийн фэйсбүүк хуудсанд ирсэн гал тогоотой болох 100 гаруй хүсэлтэй хүмүүсээс сонгож нэг азтанг сонгожээ.

Иж бүрэн гал тогоог хийлгэхээр хүсэлт ирүүлсэн хүмүүсээс ипотекийн зээлэнд хамрагдаж байртай болсон залуу гэр бүл цөөнгүй байсан бөгөөд тэдний дундаас Д.Зоригтбаатарын гэр бүлийг сонгосон байна.

Н.Наранбаатар зүгээс Д.Зоригтбаатарын гал тогоог өөрчлөхөөр болсон гол шалтгаан нь гурван бяцхан хүүхэдтэй залуу хосын амьдралынхаа төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж буй хичээл зүтгэл байжээ. Мөн гал тогоондоо тавилгагүй, цаасан хайрцганд хэрэгслүүдээ хадгалж байсан нь шийдвэр гаргахад нөлөөлсөн байна.

Дуучин Наагий “Энэ гурван ангаахай миний анхаарлыг бас хайрыг их татсан юм. Марсайтлаа инээгээд хоолоо идэж байгаа  нь  хамгийн зөв сонголт болсон гэдэгт итгэлтэй байна. Байрандаа ороод олон сар гал тогоогүй байсан гэр бүлд бяцхан аз жаргал бэлэглэж би өөрөө маш их сайхан мэдрэмж авлаа.”хэмээн цахим хуудаснаа бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих