“Чингэлтэйн” Д.Ганболд сонгогчидтойгоо яаж уулзана даа!

maxresdefaultДүүргийн Засаг даргаас Саарал ордон руу дэвшсэн УИХ-ын гишүүн Даваагийн Ганболд шинэхэн түшээдийн нэг. Ж.Эрдэнэбатын Засгийн газар концесст ороогдож унахад М.Энхболд нарыг дэмжиж байсан нөхөр. Чингэлтэй дүүрэгт байгуулсан Тусгаар тогтнол хөшөөний мөнгөнөөс тэрбум шахам төгрөг хумсалсан гэж хардагдан Авлигатай тэмцэх газарт дуудагдаж ч үйл тамаа үзэж байсан тэрбээр дүүргээ найман жил толгойлоод М.Энхболдын дэмжлэгээр УИХ-д нэр дэвших эрхтэй болсон нь үнэн. Өөрөөр хэлбэл М.Энхболдын фракцын хүн. Уг нь, элдэв хэл аманд өртөөд байх нь бага. Гэхдээ л Төрийн ордны саарал өргөөнд заларсан цагаас хойш дэргэдээ шахам байгаа сонгогчидтойгоо уулзахгүй, уддаг гэсэн шүүмжлэлийг багагүй хүртсэн. Чингэлтэй дүүргийг найман жил удирдахдаа хог, тоосноос нь салгаж, гэрэлтэй, эмх цэгттэй болгосон нь үнэн ч сонгогчид төдийлэн танихгүй нь бас үнэн. Гэтэл танигдаж, тоогдож амжаагүй шахам байж Засгаа огцруулах 27-гийн нэгд жагсаж явах юм. Тэр одоо Улаанбаатар хотын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга биш УИХ-ын гишүүн, төрийн түшээ. Эдийн засаг мэргэжлээрээ Д.Ганболд бахархах дуртай. Одоо энэ бахархлаа Засгийн газрынхаа эсрэг биш эерэг талд нь ашиглах учиртайсан. УИХ-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхаас командад нь ажилласан учраас бас улайм цайм урваад байх хэцүү байж мэднэ. Гэхдээ төр, засаг тогтолцооны гажуудал МАНАН бүлэглэлийн эрхшээлд байгааг ухаарвал ухаарах түшээгийн нэг биш үү. Даргадаа үнэнчээ харуулж байна гээд улсаа эдийн засгийн хямрал, дампуурал руу чирэхээр гарын үсгээ зурж суудаг эдийн засагч ч гэж юу байхав. Чингэлтэй дүүргийг өөд татсан шигээ улс орноо өөд тат гэж сонгогчид нь итгэл өвөртлүүлсэн болохоос аль нэг эрх ашигт харьяалагдаж, танигдаж чадаагүй карьераа хөсөр унаган, улсаа уруудуул гээгүй л байлтай. Яаж тэр тойргийнхоо сонгогчидтойгоо 2020 онд уулзах юм бол доо.

Б.Болд

Factnews.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 23 June 2019

Энэ нэг юм олонхийн шийдвэр гарчаад байхад одоо болтол тэнэгтээд яваа юм уу хаашаа юм. Тойрогтоо ямарч нэр хүндгүй хүн шүү дээ. 20 онд ирээд унаарай чи

Нэр: Anonymous Огноо: 27 October 2019

Энийг сонгохгүй ээ, хөгийн жунгааг нь гарсан хойно нь иргэд мэдсэн

Сэтгэгдэл бичих