150 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн золиос болжээ
“Очир” төвийн зочид буудалд 13 настай охиныг бүлэглэн хүчирхийлж, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийн шүүх хурал БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон ч хойшлогдлоо. Шүүгдэгчдийн өмгөөлөгч өвчтэй гэсэн эмчийн бичгийг ирүүлснээр шүүх хурлыг ирэх баасан гаригийн 10 цагт хийхээр товложээ.
Энэ хэрэг гарснаас хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хооронд анхан шатны шүүхэд гурван ч удаа хэлэлцүүлэг хийсэн. Учир нь бага насны хүүхдэд хүчээр архи цутгасан, амиа алдахад хүргэсэн нөхцөл байдлыг нарийвчлан шалгахаар болсон. Мөн “Очир” төвийг 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх бус тус хэрэгт хариуцагчаар татах, сэтгэл санаа, нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлийг хохирогчдын зүгээс гаргасан юм. Тэгвэл “Очир” төв шүүх хуралд дуудсан цагт ирдэггүй хойрго ханддаг, шүүгдэгчдийн талаас ч шүүхэд хүндэтгэлтэй хандахгүй байгааг хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр нар хэллээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 187, энэ оны эхний есөн сарын байдлаар 150 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн золиос болсон гэсэн статистик гарсан байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL: